solongonews
“Энх мэндийн хадаг” тоглолт
2015-02-28 22:45
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тоглолт юм.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын засгийн газар болон Монгол Улсад суугаа Дундад улсын элчин сайдын яамнаас хамтран сар шинийн баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Өвөр Монголын уран бүтээлчдийн “Энх мэндийн хадаг" тоглолт өнөөдөр буюу 2 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Энх мэндийн хадаг" тоглолтод Өвөр Монголын нэрт дуучин Цэцэгмаа, Халин, “PTS” хамтлагийн уран бүтээлчид, мөн Өвөр Монголын Хүрээ хошууны бүжгийн чуулгын бүжигчид оролцон, уран бүтээлээ толилуулсан юм. 

Зохиогч: Урантунгалаг, Ариухан
Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл