Өнөөдөр буюу 5-р сарын 18-нд олон улсын музейн өдөр тохиож байгаа. Олон улсын музейн зөвлөл (ICOM) нь 1977 оны 5-р сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэхээр албан ёсоор зарласан юм.Улмаар энэн өдөр нь дэлхийн улс орнуудын музейн үйл ажиллагаа, соёлын өвийг хамгаалах, хадгалан үлдээх, олон нийтэд таниулах ач холбогдлыг сурталчлах зорилготой олон улсын тэмдэглэлт өдөр болсон юм.
Хятадын олон улсын музейн өдрийг тохиолдуулан ӨМӨЗО Өвөр Монголын музейд, баялаг агуулаг бүхүй гол сэдэвт ажиллагаа зохион байгуулсан.Үүнд эртний эд эрдэнийн үзүүлэг олны анхааралд их хүрч байлаа.16-20-р зууны үеийн дэлхийн үнэт зүйлс болон урлагийн хэв маягийн хувьслыг системтэйгээр судалж,олон янзын соёл иргэншлийн хоорондын солилцоо, харилцан суралцах үйл явцыг тод харуулсан байна. Эдгээр эд эрдэнэст эртний хүмүүсийн оюун ухаан, ур чадварыг шингээж өдгөө болтол уламжлагдан үлджээ.
Энэ оны 10-р сарын 08 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд дотоод гадаадын 30 орчим байгууллагын цуглуулгын 400 орчим бүтээл (багц) дэлгэгдсэн.





