Дундадын олон газрын 2000 гаруй төлөөлөгч олон газрын ард иргэдийн санал санаачилгыг авч, Бээжинд хуран цугларч, санал бодлоо дэвшүүлэх болно. 4-ний үдээс өмнө чуулган анхны хэвлэлийн бага хурлаа хийлгэлээ. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч хатагтай Фү-ин "Хууль тогтоох хууль"-д өөрчлөлт оруулах, авилгатай тэмцэх, байгаль орчныг хамгаалах, батлан хамгаалах төсөв, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зэрэг анхаарал хандуулж буй халуун цэгийн асуудлаар гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад харуулжээ.
Энэ он бол Дундадын өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх зангилаа жил юм. Дундадын төрийн дээд эрхт байгууллагын хувиар, өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх явцад, Бүх Дундадын АТИХ чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Фү-ин хэлэхдээ: -Хуулийн дагуу улс орноо засахыг ахиулах чухал үе шатанд олон төрлийн хууль тогтоомжийн ажил, өөрчлөлтийн бодлогыг харилцан уялдуулах нь хуулийн дагуу томоохон өөрчлөлтийг сайтар хийхэд ашигтай юм гэжээ. Мөн Дундад улс бол их гүрэн юм. Өөрчлөлт шинэчлэлийг ахиулах явцад, яршиг төвөг, алдаа буруу гарахаас зайлсхийх шаардлагатай. Иймээс урьдаар туршиж, эрэлхийлсний дараа туршин хэрэгжүүлэх, энэ үндсэн дээр хууль дүрмийг боловсруулж, дахин түгээн дэлгэрүүлбэл сая бидний өөрчлөлт шинэчлэл зохих эмх цэгцтэй урагш ахиж чадна. Ерөнхийдөө, хууль нь нийгэм нийтийн нийтлэг ойлголтыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймээс бидний боловсруулсан хууль бүхэн ард иргэдийн хүсэл шаардлага, ашиг сонирхлыг тусгаж байдгаараа нийгмийн урсгалын даган ахиж чаддаг юм гэжээ.
Уг чуулганы хэлэлцэх хэргийн хөтөлбөр дэх "Хууль дүрмийн удирдлагын хууль"-д өөрчлөлт оруулах тухай санал ихээхэн анхаарал татаж байна. Энэ талаар Фү-ин хэлэхдээ: -Энэ он бол Дундад улс хуулийн дагуу улс орноо засахыг бүх талаар ахиулах анхны жил юм. Иймээс энэ хуульд өөрчлөлт оруулах нь онцлог болж байна гэжээ.
Хууль тогтоох хуульд өөрчлөлт оруулах явцад төв засгийн газар, орон нутгийн хуулийн эрх мэдлийн хуваарилалтыг цаашид тодорхой болгоно. Үүнээс гадна, хууль тогтоох хуульд өөрчлөлт оруулах агуулгад хүний эрхийг баталгаажуулахыг эрчимжүүлэх болно гэж Фү-ин танилцуулжээ. Мөн орон нутагт хүлээлгэн өгсөн эрх мэдэлд голдуу хотын удирдан хамааралт, хотын бүтээн байгуулалт, байгаль орчин хамгаалах зэрэг хуулийн үйл хэрэг хамрагдах бөгөөд эдгээр хуулийн эрх мэдэл нь орон нутгийн идэвхжлийг илүү дайчилж чадна. Хүний эрхийг баталгаажуулахын тулд, төрийн зөвлөлийн салбар, орон нутгийн захиргаа ямарваа хууль дүрмийг боловсруулсан ч дээрх хууль зүйн үндэслэлгүй бол иргэдийн эрх мэдлийг бууруулж болохгүй, ард иргэдэд дураараа ажил үүрэг нэмэгдүүлж болохгүй байх шинэ дүрмийг нэмнэ гэжээ.
Авилгын асуудлыг шийдвэрлэх талаар Фү-ин хэлэхдээ: -Авилгатай тэмцэхэд бодит байдлын дагуу зоригтой хийх хэрэгтэй, авилгатай тэмцэх хуулийн байгуулалтыг дээшлүүлэх шаардлагатай. Заавал олон улсын хууль, олон улсын механизмыг бүрмөсөн ашиглах нь авилгач хаа ч хүрсэн хуулийн дагуу шийтгэгдэх ёстой гэжээ. Цааш нь хэлэхдээ: -Үр ашигтай эмчилгээ өвчнийг сайн эмчилж чадна гэгчээр, үндэснээсээ авилгатай тэмцэх тогтолцоог бий болгож, авилгал хийж чадахгүй, авилгал хийж болохгүй, авилгал хийх хүсэлгүй хуулийн орчин бий болгох шаардлагатай гэжээ.
Сүүлийн жилүүдэд, байгаль орчны асуудал хоёр чуулганы анхааралд орсоор ирлээ. Ялангуяа түүхэнд хамгийн хатуу байгаль орчин хамгаалах шинэ хууль албан ёсоор хэрэгжсэн нь байгаль орчны асуудлыг сайжруулах иргэдийн хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлсэн байна юм. Энэ талаар, байгаль орчныг хамгаалах хуулиас гадна, одоогоор бохирдлыг засах хууль, усны бохирдлыг засах хуульд өөрчлөлт оруулж байна. Бас хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх хуулийг ч боловсруулж байна гэжээ.
