solongonews
“Шижир алтан баг” хийж үзлээ
2026-05-13 01:14
“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” Сычуань - Чүнчингийн соёлтой танилцах аяллын багийнхан 05-р сарын 12-ны өдрийн үдээс хойш Саньшин тосгоны археологийн баазад хүрч, алтан баг бүхий шохойн баримал хийж үзлээ.

Сань Шин Дүй музейн дэргэд орших, эртний Шү нутгийн археологийг танилцуулахаар зорилго болгосон энэхүү бааз нь археологийн малтлагын орчныг сэргээн байгуулж, дуураймал малтлага, гар урлалын хөтөлбөрөөр дамжуулан археологи ба эртний Шү газрын түүхийг танилцуулдаг байна.

Аяллын багийнхан резиний хэвийг ашиглаж, хүн төрхтэй хүрэл баримлыг шохойгоор урлан, шижир алтан өнгөөр нүүрийг нь будаж, өөрөө гар бие оролцон “Алтан багт хүрэл хүн”-ийг бүтээцгээлээ. 

Зохиогч: С.Урьхан, Б.Сурнаа
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл