3 дугаар сарын 7-ны өдөр Дундад улсын УТЗЗ-ний гишүүн Алтай өөрийн байгаа багийнхаа засгийн газрын ажлын тайланг хянан зөвшилцөх хуралд оролцох үеэр, улсаас экологийн нөхцөл дорой нутгийн малчин тариачин нүүдэлчин ард иргэдийн ядуу зүдүү амьдралд туслах тэтгэмжийн зардал мөнгийг илүү олговол зохино гэж санал дурдлаа.
“Арван нэгдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Өвөр Монгол нүүдэл ардыг нүүлгэн шилжүүлэх төслийг ихээхэн хэрэгжүүлж, уг нутагт нь зохицуулах, бусад газар шилжүүлэх ба хот сууринд нүүлгэхийг харилцан уялдуулж, нийт 304 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, өндөр стратегиар дэд бүтцийн бүтээн байгуулалт хийн, иргэдийн оршин тогтнож, аж төрөх нөхцөлийг сайжруулан, идэж өмсөх асуудлыг шийдвэрлэх талаар чухал үйлдэл үзүүлжээ. Гэтэл Өвөр Монголын хараахан хөгжөөгүй үндсэн байдал үндэснээсээ хувираагүй, эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшин өндөр биш, хөгжил тэнцвэргүй зэрэг асуудал оршиж байна. Хамгийн шинэ ядуу зүдүүг тэтгэх стратегийг үндэслэвэл, Өвөр Монголын хэмжээний ядуу хүн нийт 1.978 сая байна. Сүүлийн жилд аж ахуйг хөгжүүлэх, хөдөлмөр хүчийг шилжүүлэх ба бусад хэлбэрээр нэлээд олон хүнийг ядуурлаас ангижруулсан боловч, экологийн нөхцөл дорой газар оронд оршин амьдарч байгаа 367 мянга шахам хүнийг хэвийн ядууг тэтгэх аргаар ядуурлаас нь ангижруулж чадахгүй байсаар.
Алтай гишүүний үзэж буйгаар, экологийн нөхцөл дорой газар орны байгалийн нөхцөл тааруу, эх баялаг хомс, зам харилцааны нөхцөл муу, энд амьдарч байгаа малчин тариачны орлого бага, амьдралын дарамт их байдаг. Эдгээр ядуу хүн амыг ядуурлаас ангижруулах асуудлыг үндэснээс нь шийдвэрлэхэд онцгой арга хэмжээ авч, төвөөс нүүдэл ардын ядуусыг тэтгэх орон сууцын бүтээн байгуулалтад тусгай төрлийн нөхвөр өгч, экологийн нөхцөл дорой газар орны малчин тариачин нүүдэл ардын ядуусыг тэтгэх зардал мөнгийг илүү олговол зохино.
