solongonews
Хятад, Оросын хоёр талын худалдаа эхний долоон сард 159.2 тэрбум ам.долларт хүрэв
2026-08-18 10:43
Хятад, Оросын хоёр талын худалдаа эхний долоон сард 159.2 тэрбум ам.долларт хүрчээ.

Орос, Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааны Ⅳ форумын нээлтийн ёслол 8-р сарын 17-нд Оросын Бүгд Найрамдах Татарстан Улсын нийслэл Казань хотноо болов.

БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд нээлтийн үгэндээ:

- Сүүлийн жилүүдэд Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа эрүүл хөгжлөө хадгалсаар байна. Хоёр талын худалдаа 2026 оны 1-ээс 7-р сар хүртэл 159.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 26.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус форум нь хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжих чухал тавцан болж, Хятад, Оросын эдийн засаг, худалдааны харилцаа, орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэсэн. Хоёр тал форумыг ашиглан, хэрэгцээгээ бүрэн уялдуулж, солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг сайжруулахыг дэмжих ёстой гэсэн байна.

ОХУ-ын Төрийн Думын (парламентын доод танхим) дэд дарга Бабаков:

- Энэхүү форумын чухал үнэ цэнэ нь Орос, Хятадын улс төрийн харилцан итгэлцлийг бодит хамтын ажиллагааны төслүүд болгон хувиргаж, хоёр орны макро стратегийн зөвшилцлийг бий болгоход оршиж байна. Орос, Хятадын орон нутгийн хамтын ажиллагаа асар их боломжтой бөгөөд энэхүү форум нь Орос, Хятадын хамтын ажиллагаанд шинэ, хүчтэй түлхэц өгч, шинэ аж ахуйн нэгж, шинэ хөрөнгө оруулалт, шинэ ажлын байрыг бий болгох чухал тавцан болно гэсэн байна.

Энэхүү форум 8-р сарын 16-наас 19-ний өдрүүдэд болж, худалдаа, ложистик, санхүү, эрчим хүч, технологи, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр 50 гаруй салбарын солилцооны арга хэмжээ зохион байгуулна. Түүнчлэн форумын үеэр Луут завины уралдаан, уран зургийн үзэсгэлэн зэрэг хэд хэдэн соёлын солилцооны арга хэмжээг зохиох болно.

Зохиогч: ВАН ЗҮӨКҮЙ, ЖАО БИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл