Худалдааны яамны сайд Гао Хөчэн, гадаад арилжааны бодлогыг олон талаар чанга хэрэгжүүлэн, холбогдох байгууллага нэгжтэй хамтран боомтын татвар хураамжийн дүрмийг дэмжүүлж, боомтын арилжаанд таатай нөхцөл боломжийг хангахын зэрэгцээ арилжааны хөрөнгө нийлүүлэх үйлчилгээг сайжруулна гэлээ.
Хөрөнгө санхүүгийн яамны орлогч сайд Хө Жинлинь, Хөрөнгө санхүүгийн Яам үргэлжлэн боомтын татвар хураамжийн байгууламжийг төгөлдөржүүлэхийн дагуу татвар хураамжийг хөнгөлөлттэй ба багасгах бодлого хэрэгжүүлнэ. Үүнд, эрдэнэ шишийн боловсруулалт ба нэхмэл хувцасны гадаадад гаргах татварын нормыг дээшлүүлэх бөгөөд нөхцөлд нийцсэн бүс нутгийн хүрээнд хилийн гадна татвар буцах дүрмийг хэрэгжүүлж, татваргүй бүтээгдэхүүнийг авч болно. Үүний улмаар гадаад худалдааны хөрөнгө нийлүүлэх нөхцөлийг сайжруулж, гадаад худалдааны тогтуун бөгөөд эрүүлээр хөгжихийг ахиулна гэжээ.
Гаалийн ерөнхий газрын дарга Үй Гуанжөү хэлсэн нь Гаалийн ерөнхий газар энэ оны 5 дугаар сарын 1-нээс бүх улсын хэмжээнд боомт нэвтрэхэд нэгэн цогц өөрчлөлт хийж, далайн боомтоор олон улсын худалдааг түлхэн хөгжүүлнэ. Гаалийн ба хорио цээрийн хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ “Нэг удаа мэдүүлэх, нэг удаа хянан шалгах, нэг удаа нэвтрэх” байгууламжийг сайжруулж, хандлагат чанар ба бүтэмжид чанарыг дээшлүүлэх болно. Үүний зэрэгцээ татвар хураамжийн хэлбэрийг өөрчлөн, хил дамнасан электрон арилжааг ахиулах зэрэг гадаад худалдааны шинэ хөгжлийг бий болгоно гэсэн байна.
Улсын Хорио цээрийн газрын дарга Жи Шүпин хэлэхдээ: Гол бүтээгдэхүүн ба экспортлох бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх ажиллагаа зохион байгуулж, Дундадын сор бүтээгдэхүүнийг ухуулна. Хянан шалгах үнэмлэхийг идэвхтэй түлхэн ахиулах ба хорио цээрийн үнэмлэхийг олон улсын интернетээр хянан магадалж, гадаадын аж ахуйн нэгжийн бүртгүүлэх ажилд нөхцөл боломжийг хангаж, хуучин технологийн бүтээгдэхүүнийг дансанд тэмдэглүүлэх хүчингүй болгож, импортолсон бүтээгдэхүүний дахин ашиглалтад оруулахыг урагшлуулан хөгжүүлнэ. Гадаадаас оруулах бүтээгдэхүүнийг хянан шалгах цар хүрээг өргөжүүлнэ. ”Нэг удаагийн мэдүүлэг” системийг бий болгож, бүх улсын хорио цээрийн нэгэн цогц үйлчилгээг бий болгоно.
2015 онд Дундад улс гадаад арилжааны бодлогыг олон талаас хэрэгжүүлнэ
2015-03-12 11:15
Худалдааны яамны 26-ны өдрийн мэдээлснээр, бүх улсын гадаад арилжааны телевизийн хурал 26-ны өдөр Бээжин хотноо болов.
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синхуй агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
