ДКН-ын ӨМӨЗО-ны УТЗЗ-ний 11 дүгээр хугацааны 2 дугаар хоёрдугаар чуулганаас нааш, улс төрийн зөвлөлийн гишүүд, улс төрийн зөвлөлд оролцогч эл байгууллага нэгж болон тусгай зөвлөл “Гол ажлын тойронд их талд үйлчлэн, чанарыг дээшлүүлэн бодит үр ашгийг эрхэмлэх” санал зөвлөмжийн ажлын чиглэлийг ямагт баримталж, гол болгон товойлгон, ажлын суртлаа үнэнхүү сайжруулж, сайн үр бүтэмж олжээ. Нэг жилийн турш, өөртөө засах орны улс төрийн зөвлөл нийт 867 хувь санал зөвлөмжийг хүлээн авч, хянан шалгалтаар дамжин 759-ийг нь санал зөвлөмжөөр данслан, 86 байгууллага нэгжид шийдвэрлүүлэхээр тушаан өгч, дансалсан санал зөвлөмж бүхэнд хариулт өгч, санал зөвлөмжид хариулт өгөх явцад дурдсан асуудал болон санамжийн 92.5 хувийг нэгэнт шийдвэрлэсэн буюу төлөвлөгөөнд оруулан шийдвэрлэж буй.
ДКН-ын ӨМӨЗО-ны УТЗЗ-ний 11 дүгээр хугацааны чуулган санал зөвлөмжийн ажлын чанар чансааг дээшлүүлэхийг санал зөвлөмжийн ажлын чухал байранд тавин, санал зөвлөмжөөр дамжин тушаал хариуцлагаа гүйцэтгэхийг гишүүдийн боловсролын гол агуулга болгосон бөгөөд хянан шалгахыг чанга сахин, санал зөвлөмжийг хянан шалгах явцад буцаах, нийлүүлэх эрчээ чангаруулж, гол зүйл болох санал зөвлөмж болон чухал санал зөвлөмжийг эрчимтэй болгон, жишээ үзүүлэн дайчлах, сайн нөлөөг гүйцэд бадруулсан бөгөөд улс төрийн зөвлөлийн эл оролцогч байгууллага нэгж болон тусгай зөвлөлийн хамтын санал зөвлөмжийн чанар чансааг хүндэтгэж, шилдэг санал зөвлөмж дурдуулахаар хөтлөн жолооджээ. Их талтай холбогдсон, гишүүдийн анхаарал тавьж байгаа, олон түмний тус биеийн ашиг тустай холбогдсон чухал асуудлыг шийдвэрлэхэд эл этгээдтэй зөвлөлдөхөөр дамжин, өөртөө засах орны улс төрийн зөвлөлийн дарга, дэд дарга түрүүлэн түргэн шийдвэрлүүлэх 10 гол санал зөвлөмжийг тогтоосон бөгөөд гол болох санал зөвлөмж ба чухал санал зөвлөмжийг шийдвэрлүүлэх эрчээ чангаруулж, тухайн ахуйд нь эрчимтэй шийдвэрлүүлэх ба зөвлөлдөн шийдвэрлүүлэх аргаар нэгэнт бүхнийг шийдвэрлэж, нэлээд сайн үр бүтэмж олжээ. Санал зөвлөмжийг шийдвэрлэх ажлыг зөвлөх нь ардчиллын нэг чухал хэлбэр болно.
ӨМӨЗО-ны УТЗЗ өөртөө засах орны намын хорооны албан тэнхим, засгийн ордны албан тэнхимтэй ажлаа золгуулан, санал зөвлөмжийг шийдвэрлэхээс өмнө, шийдвэрлэх явц ба гүйцэтгэх явц дахь эл байдал дунд зөвлөн нэвтрэлцэж, хүлээн шийдвэрлэх нэгжийн зөвлөлдөх ухамсрыг чангатгажээ. Санал зөвлөмжийг зөвлөн шийдвэрлэх тогтцыг эхлэн хэрэгжүүлж, ДКН-ын ӨМӨЗО-ны хянах тасаг, засгийн ордны хянах тасаг болон холбогдох хүлээн шийдвэрлэх нэгжийг идэвхтэй зохицуулж, санал зөвлөмжийг шийдвэрлэх ажлыг зөвлөх торыг байгуулжээ. Санал зөвлөмжийг шийдвэрлэхийг зөвлөхийг санал зөвлөмжийг шийдвэрлэх чухал арга болгож, санал зөвлөмж дурдсан хүн болон хүлээн шийдвэрлэх нэгжийн хариуцлагатантай ярилцах зэрэг хэлбэрээр санал зөвлөмжийг зөвлөн шийдвэрлэх үр ашгийг дээшлүүлжээ.
