solongonews
“Хууль тогтоох хууль”-ийн засвар оруулалт
2015-03-09 23:09
12 дугаар сонгуулийн АТИХ-ын Дундад улсын Хорооны 3 дугаар бүгд хурлын хоёрдугаар хурлаар хууль тогтоох хуульд засвар оруулах нооргийн төслийн тухай тодорхойлолтыг сонсов.

  Хууль тогтоох нь улсын чухал улс төрийн ажиллагаа, хууль тогтоох хууль бол улсын хууль тогтоох ажиллагааг журамжуулах чухал хууль байж, “Хуулийг удирдах хууль” болно. 3 дугаар сарын 8-ны өдрийн үдээс хойш 12 дугаар сонгуулийн АТИХ-ын Дундад улсын Хорооны 3 дугаар бүгд хурлын хоёрдугаар хурлаар хууль тогтоох хуульд засвар оруулах нооргийн төслийн тухай тодорхойлолтыг сонсов.

        Энэ удаагийн “Хууль тогтоох хууль” дэх засвар оруулалт нь хууль тогтоох хуулийг тогтоон нийтэлсэн 15 жилийн турших анхдагч засвар оруулалт болох бөгөөд 12 дугаар сонгуулийн Дундад улсын АТИХ дахь хоёр жилийн турш анх удаа төлөөлөгчдийн их хурлаар хянан зөвлөх хуулийн төсөл болно, энэ нь Дундад улсын хууль тогтоох дүрмийг төгөлдөржүүлэн, хууль тогтоох чанар ба хууль тогтоох үр бүтэмжийг дээшлүүлж, социализмын хуулиар улсаа байгуулахад маш чухал алс хэдийн ач холбогдолтой.

        2000 онд “Хууль тогтоох хууль”-ыг нийтэлж хэрэгжүүлснээс нааш, уг хууль нь хууль тогтоох ажлыг журамжуулахад чухал үйлдэл үзүүлэв. Гэвч эдийн засаг нийгмийн хөгжилт ба өөрчлөлтийн тасралтгүй гүнзгийрэхийг дагаaд, хууль тогтоох ажил туршлагаа дүгнэхээр гол болгож байснаас “Өөрчлөлтийг хөтлөн дагуулж, хөгжлийг ахиулах”-аар гол болгож, хууль тогтоох үүрэг, хууль тогтоох арга хэлбэрт ч маш их өөрчлөлт гарав. Гэтэл Дундад улсын хууль тогтоох систем, чадварт маш олон хүрэлцэхгүй тал гарч, хууль тогтоох ажилд ч шинэ асуудал гарч, шинэ байдал нүүрлэв.

        Хууль тогтоох ажил нийгмийн хяналтыг хүлээх хэрэгтэй. Бүх улсын ардын төлөөлөгч Ли Чүньлүн: “Хууль тогтоох хуульд засвар оруулах нооргийн төсөл бүс нутгийн засгийн газрын засаг явуулах арга хэлбэрийг өөрчилжээ. Тухайлбал, уул нь газар шороог татварлан нүүлгэх ажилд засгийн газраас зарлиг буулгах буюу “Бичиг материал” гаргавал болдог. Гэтэл хойшдоо хууль цааз, засаг захиргааны хууль тогтоол, бүс нутгийн чанартай хууль тогтоолын үндэсгүй бол бүс нутгийн засгийн газар харин ард иргэд, хуулийн эрхтэн ба бусад зохион байгуулалтын эрх ашгийг хохируулсан дүрэм тогтоол тогтоож болохгүй болсон байна” гэж хууль тогтоох хуульд засвар оруулах нооргийн төслийн тодорхойлолтыг сонссон сэтгэгдлээ хэлнэ .

        Зарим газар орны тогтоон хэрэгжүүлж байгаа бүх зүйлийн авто машиныг хязгаарлах, худалдан авахыг хязгаарлах арга хэмжээ хойшдоо журамтай болжээ. Дундад улсын ардын төлөөлөгч Фү Юнчүнь : -Дураараа машин барих ба машин худалдан авч болохгүй гэсэн энэхүү талын засвар оруулалт нь хууль тогтоох хуульд засвар оруулах нооргийн төслийн нэг гол хэсэг болж, ард иргэдийн хууль ёсны эрх ашгийг нэн сайтар хамгаалах болно. Машин барихыг хязгаарлах, машин худалдан авахыг хязгаарлах зэрэг талд хууль цаазын үндэслэл гүйцэд бус асуудал оршиж бий. Засаг захиргааны арга хэлбэрээр шийдвэрлэхэд сайн тал байлаа ч голч биш. Хэрвээ төв голч байлгах гэвэл заавал хууль тогтоох арга замаар замнах хэрэгтэй гэж бодлоо хэлэв.

 

 

 

Зохиогч: Д·Зоригт Сурнаа
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл