Жяньгэ шянь нь Чиньлин нурууны өвөр хормойд оршдог. Чиньлиь нурууг Хятадын умард бүс нутаг болон өмнөд бүс нутгийг заагласан “хаалт” гэж үздэг бол өвлийн улиралд хүйтэн агаарыг хааж, өмнөд нутгийг мөнх дулаан байлгадаг нөмөр нөөлөг юм.
Жяньгэ шянь нь Чиньлин нурууны хормойд оршдог учир өмнөд нутгийн эхлэлийн цэг болдог байна. Тус шянь нь Чиньлин нурууны байгалийн үзэмжээрээ алдартай төдийгүй түүхийн өв соёлоо ашиглан сүүлийн жилүүдэд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж, Хятадын эртний гурван улсын түүхийг тайзны урлаг болгон жуулчдын хүртээл болгож, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан хүмүүст шинэлэг хэлбэрээр түүхийн үнэнийг толилуулж байна.
Аяллын багийнхан мөн “Их Шүгийн зам дахь гурван улсын нойргүй хотхон”-оор зугааллаа.
