solongonews
 Боомтын эдийн засгийн хөгжлийг ахиулах хөтөлбөр гаргав
2015-03-12 11:16
 Дундад улсын дарга Ши Жиньпиний Өвөр Монголд айлчилсан үеийн чухал үзэл санаа ба умардад нээхийг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэн урагшлуулах, торгоны замын эдийн засгийг бүтээн байгуулах, Орос, Монголын хоорондын олон салбар хүрээнд ажил хэрэгч харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу боомтын давуу талыг ашиглан, эдийн засгийн шинэ системийг байгуулах тухай

      Дундад улсын дарга Ши Жиньпиний Өвөр Монголд айлчилсан үеийн чухал үзэл санаа ба умардад нээхийг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэн урагшлуулах, торгоны замын эдийн засгийг бүтээн байгуулах, Орос, Монголын хоорондын олон салбар хүрээнд ажил хэрэгч харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ажлын төлөвлөлтийн дагуу боомтын давуу талыг ашиглан, эдийн засгийн шинэ системийг байгуулахын тулд Өвөр Монголын Өөртөө Засах Орон “Боомтын эдийн засгийн хөгжлийг ахиулах хөтөлбөр” гаргажээ. 2017 он хүртэл “Тавыг дээшлүүлэх”, боомтын эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. 2020 он хүртэл Өвөр Монголын Өөртөө Засах Орон, далай дагуу, эх газрын ба Орос, Монгол, Европ хоорондын нээлттэй хөгжүүлэх эдийн засгийн системийг байгуулна.     Уг хөтөлбөр нь боомтын эдийн засгийн бүтцийг төгөлдөржүүлж, Орос, Монголын хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, боомтыг хөгжүүлэх, боомтын чадавхыг чангатгах зэрэг талаар чиг хандлагыг тодруулсан байна. Үүний зэрэгцээ гол хөгжүүлэх боомтоор баруун орон нь Цэхээ, Өлзий, Ганцмод, Мандал боомтоор гол болгож, Монгол Улсад эрчим хүчний стратегийн бодлогыг бий болгож, боловсруулах ба хадгалах сууринг байгуулах болно. Дунд бүс нутагт Эрээн, Зүүн-Хатавч боомтоор гол болгож, бараа худалдааны тээврийг хөгжүүлж, олон улсын бараа тээвэрлэлт, хүмүүнлэгийн харилцаатай нэгэн цогц үйлчилгээг Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны паркийг байгуулна. Зүүн бүс нутагт Аршаан, Архашаат, Өвдөг боомтоор гол болгож, Монголд зориулсан хил дамнасан жуулчлалын ба экологийн хамтын ажиллагааны паркийг байгуулна. Зүүн хойд бүс нутагт, Манжуу, Хар уулын толгой, Шивээ боомтоор гол болгон, бараа худалдааны тээвэр, боловсруулалт, олон улсын бараа тээвэрлэлт, хил дамнасан жуулчлал, хүмүүнлэгийн харилцаатай нэгэн цогц үйлчилгээг Орос улсад зориулсан эдийн засгийн хамтын ажиллагааны паркийг байгуулна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синхуй агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл