solongonews
Өөрчлөлт нээлт-аж ахуйн асар хөгжилтөд хүчит жигүүр ургуулна
2015-01-28 02:46
2014 оны 1 сард дарга Ши Жиньпин Өвөр Монголд айлчлахдаа хилийн боомтын аж ахуйг хөгжүүлэн, Орос Монголтой хамтран ажиллах тогтцыг төгөлдөржүүлэн, Өвөр Монголыг Дундад улсын умардад хандуулсан чухал нээлтийн бэхлэлт болгох хэрэгтэй гэж чухалчлав.

 

Өмнө нь ӨЗО-ны намын хорооны дарга Ван Жүнь бүх орны аж ахуйн ажлын хурал дээр өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхэд өөрчлөлтийн ажлын голдлогыг товойлгож, өөрчлөлтийн төслийн чанарыг дээшлүүлэн, өөрчлөлт хийх арга бодлогыг найдваржуулахыг сайтар атгаж, бүх талаар гадаад нээлт хийхийг ахиулах хэрэгтэй гэж шаардсан байна. 2014 онд Өвөр Монгол жилийн эхэнд тогтоосон голдлоготой өөрчлөлтийн үүргээ бүхнийг дуусгаж, гадаад нээлтийн түвшин бүх талаар дээшлэв.

2015 он бол өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зангилаа жил, хуулиар орноо засахыг бүх талаар ахиулах эхлэлтийн жил, “Арван хоёрдугаар таван жил”-гийн төлөвлөлтийн сүүл хураах жил болно. Өвөр Монгол умард орон, зүүн хойд орон, баруун хойд орныг хөндөлсөн байрлаж, Орос Монгол хоёр улстай хил нийлж байдгаараа өөрчлөлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийг ахиулах давуу талтай юм. Гэвч бодит өөрчлөлт нээлтийг хэрхэн гүнзгийрүүлэн өргөтгөх тал дээр  бүх орны “Хоёр хурал”-д орсон төлөөлөгч гишүүд Баатар тэргүүлэгчийн хийсэн “Засгийн ордны ажлын илтгэл”-ийн тойронд идэвхтэйгээр санал зөвлөлгөөгөө дэвшүүлэн бодол саналаа дэлгэж байлаа.

 

Зохиогч: Чийрэг
Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл