
Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсэд үйлчлэх буюу “Монгол улстай танилцах нь” сэдэвт татварын өдөрлөгийн цуврал ажиллагааны нээлтийн ёслол 04-р сарын 28-нд ӨМӨЗО-ны Хөххотод боллоо.
Хил дамнасан татварын үйлчилгээг гүнзгийрүүлж, чөлөөт худалдааны туршилтын бүсийн чансаатай хөгжлийг дэмжих зорилготой энэхүү цуврал ажиллагаа нь зургаан сарын хугацаатай үргэлжлэх болно. Хятад-Монголын хил дамнасан худалдаа, гадаад худалдааны орлогын албан татварын хөнгөлөлт, экспортын татварын хөнгөлөлт, хил дамнасан татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хянах, олон зам сувгаар бодлогын сурталчилгаа хийх, иргэдэд хялбар дөхөм үйлчилгээг үзүүлэх болно.
Хятад, Монгол хоёр улс уул усаараа хаяа нийлдэг ба эдийн засаг, худалдааны харилцаа улам бүр нягтарч буй энэ үе шатанд Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны туршилтын Бүсийг албан ёсоор нээснээр, Өвөр Монголын дэлхийд нээлттэй байх үндэсний стратегийн бодлого улам тод томруун болсон. “Бүс ба Зам” санаачилгын удирдлага дор Өвөр Монголын татварын байгууллагууд Хятадын Татварын Ерөнхий Газрын гадаадад үйлчлэх цогц үйлчилгээний систем болон ӨМӨЗО-ны Намын Хорооны "1571" ажлын төлөвлөгөөг тууштай хэрэгжүүлж, "Гадаадад үйлчилгээ хангах үндэсний иж бүрэн систем"-ийн үйлчилгээний санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ татварын бизнесийн орчныг тасралтгүй оновчтой болгож, аж ахуйн нэгжүүдэд "дэлхийн жишигт хүрэх", гадаадын хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна.
Аж ахуйн нэгжийн төлөөллийн илтгэлийн үеэр Өвөр Монголын Геологи, Ашигт Малтмалын Технологи ХХК болон Монгол Улсын Оюу Толгой ХХК-ийн Баяннуур дахь төлөөлөгчийн газар “гадаадад гарч ажиллах”, “гадаадаас урьж ажиллуулах” аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн хувиар татварын холбогдох туршлага, хил дамнасан үйл ажиллагааны практик хэрэгцээний тухай бодол саналаа хуваалцав.
Монгол улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газрын Консул Н.Дэжид Монгол улсын хөрөнгө оруулалт, татварын бодлогыг танилцуулж, тус арга хэмжээг өндрөөр үнэллээ.
Нээлтийн арга хэмжээ нь дараагийн үйл ажиллагааны бат бэх суурийг тавьсан. ӨМӨЗО-ны Татварын Алба нь хил дамнасан худалдааны үйл явцад аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй татварын бэрхшээлийг үр дүнтэй шийдэх зорилгоор 30 гаруй цогц үйлчилгээний арга хэмжээг хэрэгжүүлэх болно.
