Эртний Шүгийн зам нь Шаньши мужийн Ши-Ань хот ба Сычуань мужийн Чэндү хотыг холбосон замыг хэлдэг. Өнөөг хүртэл олон мянган жилийн түүхийг элээсэн энэхүү эртний зам нь Хятадын түүхэн дэх үе үеийн эзэнт төрийн үлгэр түүхийг холбодог төдийгүй зам дагуух ширхэг мод, мөхлөг чулуу бүр нь бараг өөрийн гэсэн үлгэр түүхтэй байдаг байна.
Аяллын багийнхан эртний шүгийн замаар аялахын зэрэгцээ эртний гурван улсын үлгэр түүхийг сонсож, олон мянган настай майлс моддыг сонирхон, Чиньлин нурууны байгальтай танилцсан юм. Энэхүү майлс моддыг олон мянган жилийн өмнөөс шүгийн замыг танихын тулд хүний хүчээр тарьж ургуулсан гэх бөгөөд бидний зочилсон Цүй-Юнь зөрөг дагуу нийтдээ 7000 гаруй ширхэг майлс мод ургасаар байгаа бол шүгийн замын бүхэл шугам дагуу нийтдээ 20 мянга гаруй ширхэг майлс мод ургасан аж.
