solongonews
Дундад, Пакистаны найрамдалт харилцааны жил
2015-01-20 09:30
“Дундад–Пакистаны найрамдалт харилцааны жил”-ийн нээлтийн ёслол өнгөрсөн даваа гарагт Бээжинд боллоо.

        Талуудын хуралд оролцогсдоос Дундад, Пакистаны эдийн засгийн коридор нь торгоны замын эдийн засгийн бүс болон 21 dwgeer зууны далай дээрх торгоны замыг бий болгоход чухал үйлдэл үзүүлнэ хэмээн санал нэгтэй хэлжээ.

Дундад, Пакистаны эдийн засгийн коридор нь Пакистаны Гвадарт гармаас эхлэн, Каракорам авто зам дагуу хойд зүгт үргэлжлэн Дундад улсын Кашгар эртний хот хүрнэ.

        Дундад улсаас Пакистанд суугаа элчин сайд Сүн Вэйдүн хэлэхдээ: -Өнгөрсөн нэг жилийн хувьд “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт нь шинэ дэвшилд хүрсэн. Пакистан нь бүх хүчээрээ харилцан холболтын бүтээн байгуулалт, хамтын ажиллагаагаа өргөтгөхийг түлхүү ахиулан, тэргүүлэх хүчин зүтгэлээ харуулсан. Дундадын талын найдлага болон Пакистаны хичээн зүтгэлээр Дундад, Пакистаны эдийн засгийн коридорын байгуулалтыг ахиулан, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа болон эдийн засгийн холболтыг эрчимжүүлж, хоёр орны иргэдэд зол жаргал олгоно гэжээ.

 

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл