Эгч дүү бололцоно гэж хувь ерөөл байхаа! Баяннуур нутагтай Жян Лань болон Бугад хотын Ху Рүйфэн хоёр ардын төлөөлөгч их хурал дээр уулзаж, их хурал дээр танилцан, их хурлаар дамжин сайхан эгч дүү бололцов.
Жян Лань төлөөлөгч бол Баяннуур хотын үндэстний дуу бүжиг жүжгийн багийн дэд дарга, Ху Рүйфэн төлөөлөгч бол Бугат хотын Халдварт өвчин судлалын эмнэлгийн зургийн тасгийн эрхлэгч. 2013 онд Жян Лань болон Ху Рүйфэн 12 дугаар сонгуулийн Дундад улсын ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчөөр сонгогдож, тухайн жилийн 3 дугаар сард нийслэл Бээжинд хуралдсан Дундад улсын ардын төлөөлөгчдийн их хуралд оролцов. Үл танилцах хоёр хүн үзэл зорилт нэгтэй байж, төө зайгүй дасалцав. Түүнээс хойших 2 жилийн хугацаанд жил бүрийн Дундад улсын ардын төлөөлөгчдийн их хурлаар Жян Лань төлөөлөгч болон Ху Рүйфэн төлөөлөгчид нэг өрөөнд буудаллаж, хоёул дэвшүүлэхээр бэлтгэж байгаа сануулгынхаа тухай ярилцахын хамт өөрсдийнхөө анхааран халамжилж байгаа асуудлын тойронд санал бодлоо солилцож, харилцан зоригжуулан харилцан дэмжин тусалдаг эгч дүү болов.
2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Жян Лань төлөөлөгч болон Ху Рүйфэн төлөөлөгч арван хоёрдугаар хугацааны Дундад улсын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны наймдугаар хуралд сул оролцов. Богино хэдэн өдрийн хурал нь тэд хоёрт гүн сэтгэгдэл үлдээжээ. Энэ удаагийн байнгын хурлаар нэмэлт өөрчлөлт оруулсан хүрээлэн буй орчныг хамгаалах хуулийг батлахаар байна гэдэг сургийг мэдсэнээс хойш, Ху Рүйфэн төлөөлөгч тэр даруйд нь Бугат хотын хүрээлэн буй орныг хамгаалах товчоонд холбоо барьж, ямар санал сануулгыг их хурлын баг хувааж ярилцах хуралд дэвшүүлж болох тухай асуув.
“Төлөөлөгч болсон цаг улам урт болж, үүрэглэх хариуцлага ч улам хүнд болчихсон шиг! ” гэж Жян Лань төлөөлөгч бодлоо дэлгэнэ.
“Дундад улсын ардын төлөөлөгч болсны хувьд, олон түмэнд улсын чиглэлт, төрийн бодлого, арга хэмжээг цаг тухайд нь мэдүүлэх бол бидний үүрэг хариуцлага болно” гэж Жян Лань төлөөлөгч болон Ху Рүйфэн төлөөлөгч санал нэгтэй хэлнэ.
“Олон түмний анхааралд байгаа асуудлыг бид анхаарах ёстой”. Ху Рүйфэн төлөөлөгч эрхлэн хийж байгаа ажил төрлийн сэдвээсээ салж, олон түмний анхааралд байгаа явдалд судалгаа хийсний суурин дээр, энэ удаагийн их хуралд “Ганц хүүхдээ алдсан гэр бүлийг дэмжин тэтгэх ажлыг ахиулах асуудлын тухай” сануулга дэвшүүлэв. “Хүүхдээ алдсан ээжийн сэтгэл гэж юутай эмгэнэлтэй. Түүний амьдрал гуниг зовнилын дунд өнгөрч, ёстой тэнгэр толгой дээр нь нурсантай адил. Тэгэхлээр улсаас дэмжлэгийн төрийн бодлого тогтоож үрээ алдсан гэр бүлийг тэтгэн дэмжвэл зохино” гэж тэрбээр хэлнэ.
Жян Лань төлөөлөгч харин Баянуур хотын үндэстний дуу бүжиг жүжгийн бүлгэмийн хөгжлийн асуудлын тухай сануулга их хуралд дэвшүүлж, хил хязгаар орны улсын өмчлөлийн соёл урлагийн багийг улсаас дэмжихийг хүсэв.
