solongonews
Дундадын аж үйлдвэрийн өсөлт 8 хувьтай байна
2015-02-09 20:17
2015 онд жилийн орлого нь 20 саяас дээших аж үйлдвэрийн өсөлтийг 8 орчим хувьтай байлгах тухай зорилтыг Дундад улс тогтоолоо.

        2015 онд жилийн орлого нь 20 саяас дээших аж үйлдвэрийн өсөлтийг 8 орчим хувьтай байлгах тухай зорилтыг Дундад улс тогтоолоо. Энэ нь 2014 оныхоос бага үзүүлэлт боловч биелүүлэхэд ихээхэн хүчин чармайлт шаардагдах юм.Дундадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн урьдчилсан тооцоогоор, 2015 онд Дундад улсын ДНБ-ний өсөлт 7.2 хувьтай байх болно. Дундадын эдийн засаг хөгжлийн шинэ төлөв байдалд орж, эдийн засгийн өсөлтийн хурд, бүтэц, хөгжлийн арга хэлбэрт нь өөрчлөлт гарч байгаа юм. 2015 онд Дундадын Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам аж үйлдвэржилт, мэдээлэлжүүлэлтийг хослуулан, ухаалаг үйлдвэрлэл болон аж үйлдвэрийн цахим сүлжээг хөгжүүлэх болно. Энэ бол "4G-гийн эрин"-д хэрэгжүүлж буй Дундад улсын шинэ бодлого юм. 

 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : ХОУА
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл