Энэ оны эхний дөрвөн сард Хятад улсын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ 16.23 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.9 хувь өссөн байна.
Үүнд экспорт 9.33 их наяд юаньд хүрч, 11.3 хувь өссөн бол импорт 6.9 их наяд юаньд хүрч, 20 хувь өссөн байна.
Худалдааны түншүүдийн хувьд эхний дөрвөн сард Хятад улс болон АСЕАН-тай хийсэн нийт худалдааны хэмжээ 2.75 их наяд юаньд хүрч, 15.7 хувиар өссөн байна. Хятад улс болон Европын Холбоотой хийсэн нийт худалдааны хэмжээ 2.01 триллион юаньд хүрч, 13.2 хувь өссөн байна. Мөн хугацаанд Хятад улсын "Бүс ба Зам" санаачилгад оролцсон орнуудтай хийсэн импорт, экспортын нийт хэмжээ 8.28 их наяд юаньд хүрч, 13.5 хувиар өссөн байна. Худалдааны хэлбэрийн хувьд эхний дөрвөн сард Хятад улсын ерөнхий худалдааны импорт, экспорт 9.82 их наяд юаньд хүрч, 8.5 хувиар нэмэгдсэн. Боловсруулах худалдааны импорт, экспортын хэмжээ 3.08 их наяд юаньд хүрч, 21.3 хувиар өссөн байна. Баталгаат ложистикийн импорт, экспортын хэмжээ 2.81 их наяд юаньд хүрч, 38.7 хувиар өсжээ.
Хятад улсын ”Бүс ба Зам”-ын орнуудтай хийсэн нийт импорт, экспорт 13.5 хувь нэмэгджээ
2026-05-14 11:18
Хятад улсын ”Бүс ба зам”-ын орнуудтай хийсэн нийт импорт, экспорт 13.5 хувь нэмэгдсэн байна.
Зохиогч: ӨҮЯН ЖЕ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
