Бай үндэстний цагаан сар
2015-02-04 20:31
Дундадын баруун өмнөд Юньнань мужид амьдарч байгаа Бай үндэстэн цагаан сараа мөн нижгэр хөгжөөнтэйгөөр тэмдэглэн өнгөрүүлдэг.
Шинийн нэгний өмнөх оройноос эхлэн гэр орон, хашаа хүрээгээ цэмцийтэл цэвэрлэн, хог тоосгүй шинэ оноо угтдаг. Битүүний шөнө айл хотлоороо цуглан шиний амтат хоолоо зооглон, шөнөжин цэнгэн хөөрөлдөж шинийн нэгнийг угтдаг. Шиний нэгний өглөө эрт хамгийн анхны цайндаа гэр бүлээрээ эрдэнэ шишийн шөл уудаг. Энэ нь шинэ ондоо сайн сайхан явахын бэлгэдэл юм байна. Цагаан сарын хугацаанд Бай үндэстэн нь бас өнгөт дэнлүү өлгөх, арслан тоглуулах, бүжиг бүжиглэх зэрэг уламжлалт соёл урлагийн наадмууд зохион байгуулдаг.



Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
