2015 онд Эрээн хотын Аялал жуулчлалын товчоо “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын брэндийг хөгжүүлэхээр гол болгон засгийн газрын хүчтэй дэмжлэгийг хүртэж, зах зээлд гаргах арга хэлбэрийг ашиглан, аялал жуулчлал алтан үе болох 5 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэл цайны замаар дахин аялахуй “Эрээн хот” аялал жуулчлалын 12 цуваа вагоныг аялуулна.
Аяллын маршрут нь Бээжин вокзалаас хөдлөн, Эрээн хотоор дамжин хил гарч, Улаанбаатар, Байгал нуур, Эрхүү, Новосибирск, Екатеринбург, Казань зэрэг хотыг дамжин өгөрч, Москва хүрнэ. Энэхүү аялал жуулчлалын вагон нь жуулчдын хамт цайны замаар дахин аялж, төмөр замын дагуу нутгийн үзэсгэлэнт орноор дажин, Сибирийн төмөр замаар тухтай аялуулах болно.
Эрээн хотын Аялал жуулчлалын товчоо нь энэхүү боломжийг ашиглан, өвөрмөц онцлогтой аяллын нээлт ёслол, аялал жуулчлалын танилцуулах хурал, Дундад, Монгол, Оросын аялал жуулчлалын солилцооны форум зэрэг арга хэмжээг зохион байгуулж, Дундад, Монгол, Оросын аялал жуулчлалын хамтын ажиллагааг бэхжүүлэн, гурван улсын аялал жуулчлал, соёлын солилцоо болон хамтын ажиллагааг ахиулж, Эрээ хотын Монгол, Орос дахь нэр хүндийг дээшлүүлнэ.
