solongonews
“К” Берлиний олон улсын кино наадамд сонгогдов
2015-01-21 20:10
Кино найруулагч EmyrapRichard Монгол кино найруулагч Булагийн хамтран найруулсан үлгэрт кино “К” Берлиний олон улсын кино наадамд сонгогдов.

 

 
        1 дүгээр сарын 15-ны өдөр Берлиний кино наадмын албаны нийтэлсэн мэдээлснээр, Их Британий кино найруулагч EmyrapRichard Монгол кино найруулагч Булагийн хамтран найруулж, Жя Жанкэний гүйцэтгэн бүтээсэн үлгэрт кино “К”  Берлиний олон улсын кино наадмын "Залуучуудын форум"-д сонгогдсон байна. 
        Уг кино нь зохиолч Франц Кафка /Franz Kafka/-ийн бичсэн сонгодог уран зохиол “The Castle”-г өөрчлөн найруулсан гэж найруулагч Булаг танилцуулав. Булаг хэлэхдээ: -“К”-г эхэлж бэлтгэснээс одоог хүртэл дөрвөн жил гаруйн хугацаа болсон, 2012 онд уг киног эхлэн бэлтгэсэн, 2013 онд зураг авалт хийж, 2014 онд засварласан /Film editing/, одоо гэхэд бас хийж дуусаагүй байсаар гэж байв.
Найруулсан кино нь Берлиний олон улсын кино наадамд сонгогдсон тухай Булаг хэлэхдээ: -Миний хувьд ажлаа арай хийж дуусаагүй болохоор маш тайван байна. “К” Берлиний олон улсын кино наадамд сонгогдсон нь миний ажилд хамгийн их урам болсон юм гэв.
        Уг кино нь Их Британийн кино найруулагч EmyrapRichard Монгол кино найруулагч Булагийн хамтран найруулсан 2 дахь кино бөгөөд хамтран найруулсан анхны кино “Тhe first aggregate” нь олон удаа шагнал хүртэж байжээ. 

 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл