Жяньмэнь боомтыг эртний гурван улсын үеийн Шү улсын мэргэн түшмэл Жүгэ Лян анх байгуулсан ба Жянвэй жанжин сахиж суусан гэх үлгэр түүх бий. “Тэнгэрийн доорх хамгийн сүрлэг боомт” гэх алдартай Жяньмэнь боомт нь Хятадын түүхэн дэх үе үеийн төр гүрний олон ч дайны төв талбар болж байсан төдийгүй олон мянган баатар жанжныг төрүүлж, төр улс түмэн олноо гаднын дайснаас хамгаалах чухал үйл хэргийг гүйцэтгэж байжээ.
Жаохуа эртний хотхон нь түүхэндээ мөн Жямэнь боомт гэгддэг байжээ. Дөрвөн талаар нь уул хүрээлж, гурван талаар нь ус хүрээлсэн газрын байцтай учраас эртнээс усан тээвэр хөгжиж, дөрвөн зүг найман зовхисоос хуран цугласан худалдаачид энд өртөөлөн буудаллаж, Жаохуа шяний эдийн засгийг хөгжүүлэн, цагтаа Чэндү хотын дараах Шү улсын хоёр дахь нийслэл гэгддэг байсан түүхтэй.
Жаохуа эртний хотхон нь өнөөг хүртэл ихэнх хуучин барилгуудыг хэвээр нь хадгалан үлдээсэн төдийгүй засварлан сэргээж, соёлын аялал жуулчлалын нөөц болгон ашиглаж байна.
Үр тариа тээвэрлэх зориулалттай эртний модон үхэр, нэг үхэр ихдээ 200 кг будаа тээвэрлэх боломжтой байв. Энэхүү үхрийг Жүгэ Лян сэтгэж бүтээсэн гэдэг
