Хятадын Үндэсний статистикийн газрын саяхан нийтэлсэн мэдээллээр, 1-ээс 7-р сард өндөр технологийн салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 5 хувиар өсөж, өсөлтийн хурд нь эхний хагас жилийнхээс 0.4 нэгж хувиар нэмэгдэн, нийт хөрөнгө оруулалтын өсөлтийг 0.5 нэгж хувиар дэмжжээ. Энэ нь шинээр хөгжиж буй салбаруудыг эрчимтэй хөгжүүлж, өндөр технологийн салбарын хөрөнгө оруулалтын өсөлт хурдасч байгааг харуулж байна.
Тодруулбал, энэ оны эхний 7 сард өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар өссөн байна. Үүнд электрон хэлхээний үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт 57.7 хувь, интеграл схемийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт 11.5 хувь, литийн-ион батерейн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт 23 хувь, электрон зориулалтын материалын үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт 9.4 хувиар тус тус өссөн байна. Өндөр технологийн үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 8.4 хувиар нэмэгдсэн ба хиймэл оюун ухааны хөгжлийн хурдтай өсөлтийн нөлөөгөөр мэдээллийн үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт 19.2 хувиар өсөж, өсөлтийн хурд нь 3.7 нэгж хувиар хурдассан байна.
