solongonews
Монгол, хятад хэлний орчуулагчдын холбоо нээлтээ хийлээ
2015-03-02 18:33
“Монгол, хятад хэлний орчуулгын анхдугаар чуулга уулзалт” болон “Монгол, хятад хэлний орчуулагчдын холбоо”-ны нээлт Улаанбаатар хотноо өнөөдөр буюу 3 дугаар сарын 2-нд амжилттай болж өнгөрлөө.

Тус чуулга уулзалтыг “Монгол, хятад хэлний орчуулагчдын холбоо",“Монгол, Өвөр  Монголын Эдийн засаг соёлын хөгжлийг дэмжих холбоо", "Монгол, Өвөр Монголын Бизнесийн ерөнхий холбоо хамтран зохион байгуулав.

   Чуулга уулзалтад Олон улс судлалын хүрээлэн, Монголын орчуулагчдын эвлэл, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, БНДАУ-ын ӨМӨЗО-ны гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг болон их, дээд сургуулийн оюутнууд, эрдэмтэн багш нар нийт зуу гаруй хүн оролцон, Монголын орчуулагчдын эвлэлийн дарга О.Чинбаяр “Монгол Улсын гадаад хэлний орчуулгын өнөөгийн байдал”,  МУИС-ийн профессор В.Батмаа “Монгол Улсын хятад хэлний сургалтын өнөөгийн байдал”, Өвөр Монголын Их Сургуулийн профессор Насан-Урт “Монгол /кирилл/, хятад хэлний машины орчуулгын тогтолцоог бүрдүүлэх нь” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавин, өнөөдөр оршин байгаа орчуулгын асуудлыг яаж залруулах, ташаа орчуулгыг хэрхэн багасгах, орчуулгын хоёр талын нэр томьёог яаж нэгтгэх зэрэг асуудлаар санал солилцов.

Энэ үеэр орчуулгын ном бүтээлийн үзэсгэлэн худалдааг дэлгэсэн байлаа.

Зохиогч: Урантунгалаг, Ариухан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл