solongonews
”Хөлөнбуйр гоёхон” сар шинийн концерт
2015-01-22 11:55
”Хөлөнбуйр гоёхон” сар шинийн концерт

                        
        "Хөлөн буйр гоёхон-2015" монгол хэлний сайтын сар шинийн концертын зураг авалтыг 1 дүгээр сарын 23-нд Хайлар хотод хийж дуусав. Энэ удаагийн шинэ оны  монгол хэлний сайтын цагаан сарын концертыг Өвөр Монголын Өдрийн Сонины Хороо болон Хөлөнбуйр хотын Суртал ухуулах хэлтэс хамтран зохион байгуулсан юм. Анхны дугаараа 2012 онд "Итгэл сэтгэлийн холбоо” нэртэй монгол хэлний сайтын цагаан сарын үдэшлэг Өвөр Монголын төв Хөххотноо эхлүүлж байв. "Хөлөнбуйр гоёхон" концертын агуулгад "Гоёхон", "Онцхон", "Амтархан", "Дотнохон" гэсэн дөрвөн хэсгээс бүрэлдэж, Хөлөнбуйр хотын Эвенк, Орцон, Дагуур гурван цөөн тоот үндэстэн болон Барга, Бүриад, Өөлд гурван ястны соёл ёс заншлыг харуулан, үзэмжит сайхан Хөлөнбуйр хотын хүн ардын соёл иргэншил, тансаг байгаль, өвөрмөц урлагийг дэлгэх аж.


        Концертыг сарын шинийн хугацаанд Өвөр Монголын Одон Телевиз, Дундад улсын монгол хэлний мэдээллийн сайт, Өвөр Монголын радио нэвтрүүлэг, Хөлөнбуйр хотын радио телевизээр гарган, үзэгчдэд хүргэх болно.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : " Солонго" сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл