“Хэлье гэсэн үг , илтгэе гэсэн санаа , дэвшүүлье гэсэн бодлоо энэ өдөр Хөдөө аж ахуйн яамны даргад тусгасан” гэж малчин төлөөлөгч Эрдэнэгэрэл догдолсон сэтгэлээ дарж ядан хэлнэ.

3 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш, Хөдөө аж ахуйн яамны дарга Хань Чанфү Ардын их хурлын танхимын Өвөр Монгол тэнхимд хүрч, Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн засгийн газрын ажлын тайлангг хянан зөвшилцөх хуралд оролцож, төлөөлөгчдийн саналыг сонсжээ. Энэ нь үндсэн шатнаас ирсэн төлөөлөгчид Хөдөө аж ахуйн яамны даргад малчин түмнийхээ бодол саналыг дамжуулах олдошгүй аз завшааныг олгожээ. Шилийн гол аймгийн Авга хошууны билгүүдэй балгасны Эрдэнэбулаг гацаанаас ирсэн малчин төлөөлөгч Эрдэнэгэрэл энэхүү тохиолыг амжин яамны даргад малчин түмнийхээ бодол саналыг дамжуулав.
“Ямар санал дэвшүүлсэн бэ?” гэж сурвалжлагч Эрдэнэгэрэл төлөөлөгчөөс асуухад, тэрээр: “Малын махыг худалдан авах үнэ ихээхэн унаж, малчдын орлого буурч, малчдын үйлдвэрлэл амьдралд нөлөөлж байгаа асуудал, нутаг бэлчээрийн экологийг хамгаалах нөхвөр олгох асуудал зэргийг дурдсан. Тэгэхэд, Хөдөө аж ахуйн яамны дарга, танай дурдсан асуудал маш бодитой, бид хянамгай байцаан судалж, малчин тариачны үйлдвэрлэл амьдрал дундах хүндрэлийг хичээн шийдвэрлэнэ гэсэн тааламжтай хариулт өгсөн шүү” гэж хэлнэ.
Дундад улсын ардын төлөөлөгчийн тушаал хариуцлагыг үүрэглэснээс нааш, малчин төлөөлөгч Эрдэнэгэрэл малчдынхаа бодол саналыг ойлгож, тэд нарынхаа сэтгэлийн дуун болсоор иржээ. Тэр: “Төв ба Өөртөө Засах Орны удирдлагын удирдлага доор, малчдын эрх маргааш нэн саруулхан болох нь лавтай юм” гэж итгэл дүүрэн хэлнэ.
