solongonews
Цагаадай төлөөлөгчийн их хуралд дэвшүүлэх санал
2015-03-05 21:46
Цагаадай төлөөлөгч: Монгол хэлээр хичээллэж байгаа сурагчдыг гол чухал их сургуульд түлхүү элсвэл зохино.

      

  “Монгол хэлээр хичээллэж байгаа сурагчдыг гол чухал их сургуульд түлхүү элсвэл зохино” гэж Дундад улсын ардын төлөөлөгч буюу Ордос хотын Монгол үндэстний дундад сургуулийн багш Цагаадай хэллээ.

        3 дугаар сарын 4-ний өдөр Дундад улсын ардын төлөөлөгч Цагаадай сэтгүүлчид ярилцлага өгөв. Дундад улсын ардын төлөөлөгчийн тушаал хариуцлагыг үүрэглэснээс нааш, Цагаадай төлөөлөгч монгол хэлээр хичээллэж байгаа сурагчдын нэрт их сургуульд элсэн орох асуудлыг маш анхааран, 2 жил дараалан монгол хэлээр хичээллэж байгаа сурагчдыг нэрт их сургуульд илүү элсэх тухай саналыг их хуралд дэвшүүлжээ. Тэрбээр энэ жил ч монгол хэлээр хичээллэж байгаа сурагчдыг нэрт их сургуульд илүү их элсэх тухай сануулга дэвшүүлэхээр бэлтгэж байгаа аж.

        Цагаадай төлөөлөгчийн үзэж буйгаар, Өвөр Монголын энгийн их дээд сургуулийн сурагч элсүүлэх төлөвлөгөөг үндэслэвэл сүүлийн жилээс нэрт их сургуулийнх Өвөр Монголоос сурагч элсэх тоо жил дараалан нэмэгдэв. Гэвч монгол хэлээр хичээллэж байгаа сурагчдыг элсэх хэмжээ нэмэгдсэнгүй харин багасав. 2013 онд 39 нэр их сургууль Өвөр Монголоос 3427 сурагч элсжээ. Үүнд: Монгол хэлээр хичээллэж байгаа сурагчийг 43 л элсэв. Ийнхүү монгол хэлээр хичээллэж байгаа сурагчид нэрт их сургуулийн алтан босгыг алхахад маш хэцүү байлаа.

        Боловсрол бол нэг үндэстний хөгжин мандаж өөдлөн дэвшихийн суурь болно. “Одоогоор Өвөр Монголд монгол хэлээр хичээллэж байгаа өндөр дундад төгсөх сурагчид жилд арай 10 мянга хүрэхгүй. Гэвч эдгээр хүүхдүүдийн олонх нь монгол үг хэл, үсэг бичиг, соёлыг уламжлан хөгжүүлэх түүхийн хүнд хариуцлагыг үүрэглэж байгаа болохоор боловсролын яам зэрэг улсын холбогдох салбарынх нь хамаарах төрийн бодлого тогтоож, Өвөр Монголын монгол хэлээр хичээллэж байгаа сурагчдын Бээжин их сургууль, Чинхуа их сургууль мэтийн нэрт их сургуульд элсэх тоог нэмэгдүүлж, монгол хэлээр хичээллэж байгаа сурагчдын нэрт их сургуульд суралцах хүслийг дэмжвэл зохино” гэж Цагаадай төлөөлөгч бодол саналаа хэлэв.

 

Зохиогч: Д·Зоригт
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл