solongonews
Улс орны хөгжил ард иргэдийн ур чадварт түшиглэдэг
2015-03-15 16:27
12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар хурал өндөрлөсний дараа Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариуллаа.

Улс орны хөгжил ард иргэдийн ур чадварт түшиглэдэг. Энэ онд Дундадын Засгийн газар аж ахуйн нэгжид саад болж буй зүйлийг арилгахад тус үзүүлэн, зах зээлийн амьжиргааны хүчин чадлыг идэвхжүүлэх зэрэг талаар олон ажлыг хийх болно гэж Дундадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Лэ Кэчян 15-нд хэллээ.

12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар чуулган өндөрлөсний дараа, Ерөнхий сайд Лэ Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж тэдний сонирхсон асуултад хариулав. Засгийн газар юуны учраас ард иргэдийн ур чадварын асуудалд санаа тавин хүч зарцуулж байгаа тухай асуултад хариулахдаа Ерөнхий сайд ингэж илэрхийлжээ.

Ерөнхий сайд Лэ Кэчян, ард иргэд аж үйлдвэр эрхэлж, нийгэм нийтээр шинэлэг зүйлийг бүтээх явдал нь чухамдаа өөрчлөлт, энэ нь мөн ч түүхээс өгсөн ухаарал юм. 30 жилийн тэртээх байдлыг эргэн санахад, гэрээгээр даалган өгөх бодлого хэрэгжүүлэн, тариачдын үйлдвэрлэл, эрхлэлтийн идэвхийг дайчилж, хүн амын хөдөлгөөнийг зөвшөөрснөөр тариачид хотод очин ажиллаж Дундадын эдийн засгийн гайхамшгийг бий болгосон гэжээ.

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл