2026 оны 5-р сарын 18-ны олон улсын музейн өдрийн” Хятад дахь арга хэмжээний нээлтийн ёслол өнөөдөр буюу 05-р сарын 18-ны өдрийн үдээс өмөн Өвөр Монголын музейд ёслол төгөлдөр зохиогдов. Нээлтийн ёслолын үеэр, Үндэсний Түүхийн Дурсгалт Зүйлийн Газраас 2025 онд Хятадын музейн салбарын хөгжилд холбогдуулсан сүүлийн үеийн тоо баримтыг нийтэлжээ. Тухайлбал, 2025 оны эцэс гэхэд, Хятадад бүртгэлтэй 7188 музей болж, 91 хувь нь олон нийтэд үнэ төлбөргүй нээгдэж байна. 2025 онд 45 мянган үзэсгэлэн яармаг зохион байгуулсан бол 583 мянган удаа боловсролын арга хэмжээ зохион байгуулж, 1.56 тэрбум үзэгчдийг хүлээн авав.
2009 оноос эхэлж, Үндэсний Түүхийн Дурсгалт Зүйлийн Газар болон мужийн зэрэглэлийн Ардын Засгийн Газар хамтран Олон улсын музейн өдрийн Хятад дахь арга хэмжээг зохион байгуулж, одоо болтол 18 удаа амжилттай зохион байгуулж байна.
Нээлтийн ёслолоос гадна бас Форум, гадаад дотоодын соёл, музейн салбарын мэргэжилтэнүүд судлаачиийг урьж тусгай сэдвээр хуваалцах арга хэмжээ зохион байгуулна. Гол талбайн арга хэмжээг зохион байгуулж байгаа Өвөр Монголын Өөртөө Засах Орны төв Хөххот нь "Музей: дэлхийг холбосон гүүр" уриан дор соёл, музейн нөөцөө зохицуулж, өвөрмөц онцлогтой, гайхалтай сайхан үзэсгэлэн дэлгэн үзүүлж, эрдэм шинжилгээний судалгаа зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Олон улсын музейн өдрийн гол сэдвийн хүрээнд Хятадын олон газарт олон төрлийн баялаг агуулгаатай үйл ажиллагааг зохион байгуулж, музей болон олон нийтийн харилцааны гүүрийг хангаж байна.
