solongonews
АНУ-тай хамт хамтын ажиллагааны жагсаалтаа тасралтгүй нэмэгдүүлэхэд Хятадын тал бэлэн байна
2026-05-14 16:51
АНУ-тай хамт хамтын ажиллагааны жагсаалтаа тасралтгүй нэмэгдүүлэхэд Хятадын тал бэлэн байна.

Өнөөдөр буюу 05-р сарын 14-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Юнчянь:

- Орон нутгийн цагаар 05-р сарын 13-нд Хятад, Америкийн эдийн засаг худалдааны Хятадын талын тэргүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн, Америкийн талын тэргүүн, Америкийн Сангийн сайд Скотт Бессант нар БНСУ-д эдийн засаг худалдааны зөвшилцөл хийв. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтоор удирдамж болгож, харилцан хүндэтгэх, энх тайван зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх зарчим баримталж, бие биенийхээ анхаарч буй эдийн засаг худалдааны асуудлуудыг шийдвэрлэх болон ажил хэрэгч хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх тал дээр илэн далангүй, гүнзгий, бүтээлч солилцоо өрнүүллээ. Цаашид Америкийн талтай хамт эрх тэгш, харилцан хүндэтгэх, харилцан үр өгөөж хүртээх зарчмын дагуу хамтын ажиллагааны жагсаалтаа улам нэмэгдүүлж, асуудлын жагсаалтыг багасгаж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа эрүүл тогтвортойгоор хөгжихийг улам сайн дэмжихэд Хятадын тал бэлэн байна гэдгээ илэрхийлэв.

Зохиогч: ШЕ ШЫЯО,ХУАН ТАОМИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл