Хятадын импорт өмнөх оны мөн үеэс 22 хувиар өсөв
2026-08-21 15:00
Хятадын импорт өмнөх оны мөн үеэс 22 хувиар өслөө.
Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн 8-р сарын 20-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр энэ оны эхний 7 сарын байдлаар Хятадын импорт өнгөрсөн оны мөн үеэс 22 хувиар өсөж, 150 гаруй худалдааны түншээс хийх импортын хэмжээ өмнөх үеэс нэмэгдсэн байна гэж мэдээллээ. Эдгээр тоон үзүүлэлтийн цаана Хятадын асар том зах зээлийн нөөц боломж, Хятадын зах зээлийн уян хатан чанар, идэвх байдлыг харуулж байна.
Хятад улс дэлхийн хоёр дахь том импортын зах зээл байраа 17 жил дараалан хадгалж байгаа бөгөөд импортын жилийн дундаж өсөлт 5.1 хувьд хүрчээ. Дэлхийн нийт импортод эзлэх Хятадын хувийн жин 7.9 хувиас ойролцоогоор 10 хувь хүртэл нэмэгдсэн байна.
Зохиогч: ВАН ВЭНЬБӨ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
