Хятад-Өмнөд Азийн Ⅹ экспо 06-р сарын 16-нд амжилттай болж өндөрлөлөө. 16-ны өдрийг хүртэл энэ жилийн Өмнөд Азийн экспогийн бодит гэрээний үнэ 27.7 тэрбум юаниас давсан бөгөөд үүнд дотоод, гадаад худалдааны төслүүд 10.251 тэрбум юань, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны төслүүд 17.489 тэрбум юань хүрч, өмнөх экспогоос тус тус 20.9 болон 28.5 хувь өссөн тоон үзүүлэлт болсон байна.

Энэ жилийн экспо нь 68 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын оролцогчдыг татан оролцуулж, Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази болон RCEP-ийн гишүүн орнуудыг бүрэн хамруулсан. Үзэсгэлэнд дэлхийн топ 500 болон Хятадын топ 500 жагсаалтад багтсан 112 компани, салбарын тэргүүлэгч компаниуд оролцож, дотоодын болон гадаадын нийт 2301 аж ахуйн нэгж оролцсон юм. Итали, Уругвай зэрэг долоон орны Элчин сайдын яам, консулын газрууд анх удаа үндэсний павильон хэлбэрээр оролцов. Герман, Бразил, Египет зэрэг 45 орны компаниуд анх удаа худалдан авалтын үйл ажиллагаанд оролцож, олон улсын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлсэн ажээ.
