Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гөү Жякүнь өнөөдөр буюу 05-р сарын 14-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр:
- 2026 оны Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (APEC)-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч орны хувьд Хятад улс 05-р сарын 18, 19-ний өдрүүдэд Шанхай хотод APEC-ийн ахлах албан тушаалтнуудын хоёр дахь удаагийн уулзалтыг зохион байгуулна.

Энэ удаагийн уулзалт нь АПЕК-ийн энэхүү хагас жилийн хамтын ажиллагааны ажил болон ололт амжилтуудыг нэгтгэн дүгнэж, оны хоёрдугаар хагаст болох янз бүрийн арга хэмжээ, удирдагчдын уулзалтын арга хэмжээнд бэлдэнэ. Үүнээс гадна, тус уулзалтаас өмнө АПЕК-ийн хороод болон ажлын хэсгүүд 05-р сарын 11-нээс 17-ны хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа, эмэгтэйчүүд, харилцаа холбоо, хүнсний аюулгүй байдал зэрэг салбаруудыг хамарсан бараг 40 уулзалт зохион байгуулна.
