Энэ сарын 19-нд Дундадын Худалдааны яамнаас "БНДАУ-ын гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн төсөл"-ийг нийтэлж, олон нийтийн саналыг авахаар болжээ. Уг хууль батлагдвал гадаадын хөрөнгө оруулалтын гурван хуулийг нэгтгэж, олон удаа зөвшөөрөл олгодгийг цуцалж, "Зөвшөөрлийг хязгаартай олгох ба тал бүрээр тайлагнах" гадаад хөрөнгө оруулалтын зөвшөөрлийн шинэ эрин эхлэх юм. 2014 онд Дундад улсын бодитой гадаад хөрөнгө оруулалт 119 тэрбум 560 сая ам.долларт хүрч, 1.7 хувиар нэмэгдэв. Гадаад хөрөнгийн ашиглалтыг 100 тэрбум ам.долларт хүрсэн нөхцөлд Дундад улс гадаад хөрөнгийн удирдлагын арга хэлбэрт томоохон өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна. Энэ удаагийн нийтэлсэн төсөлд, одоогийн хэрэгжүүлж байгаа гадаад хөрөнгө оруулалтын "Гурван хууль"-ийг нэгтгэж, олон удаа зөвшөөрөл олгодог авдаг удирдлагын хэлбэрийг цуцлах болно. Дундадын Худалдааны яам мэдэгдэхдээ, 30 гаруй жилийн өмнө боловсруулсан " Гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль", "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж" болон "Гадаадын хамтарсан аж ахуйн нэгжийн хууль" зэрэг гадаадын хөрөнгө оруулалтын гурван хуулийг өөрчилж, өнөөгийн шаардлагын дагуу улам нээлттэй болгох юм. Одоогийн хэрэгжүүлж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын гурван хуулинд олон удаа зөвшөөрөл авдаг тогтолцоо нь нарийн төвөгтэй төдийгүй "Компаний хууль" зэрэг холбогдох хууль дүрэмтэй зөрчилдөж байгаа юм.
Дундад дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн нийгэмлэгийн орлогч дарга хатагтай Ли Лин үүнтэй холбогдуулан хэлэхдээ: -30 гаруй жилийн өмнө буюу 1979 онд "Хамтарсан хөрөнгө оруулалтын хууль"-ийг батлах үед "Компаний хууль" зэрэг хуулиуд байгаагүй, тийм учраас тус хуулинд олон талыг багтаасан байдаг. Тухайлбал, хамтарсан хөрөнгийн гэрээ, үндсэн дүрэм, компаний хууль, гадаад валют зэрэг олон агуулгыг хамарсан ерөнхий хууль юм. Өөрчлөлт шинэчлэлтээс хойш "Компанийн хууль", "Гадаад валютыг удирдах хууль" батлагдсан бөгөөд татвар хураамж, импорт, экспорт зэрэг олон хууль тогтоол гарсан. Энэхүү хуулийг шинэчлэхдээ одоогийн бүх өөрчлөлтийн бодит байдалтай уялдуулан зохицуулах шаардлагатай байгаа юм" гэлээ. Тус төсөлд тусгахдаа бизнесийн төрлөөр аж ахуйн нэгжийг ялгалгүй, харин гадаад хөрөнгө оруулалтын стандартыг "Бодит хяналт"-аар тодорхойлно. Нэг талаас гадаад хөрөнгө оруулагчдын хяналтад байгаа Дундад дахь аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулагчид гэж нэрлэнэ. Нөгөө талаас Дундадын хөрөнгө оруулагчдын хяналтад байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг Дундадын хөрөнгө оруулагчид гэж үзнэ. Өөрөө хэлбэл, хөрөнгө мөнгө гадаадаас орж ирсэн л бол гадаад хөрөнгө гэж үзэхгүй юм байна. Дундадын улс төр хуулийн их сургуулийн профессор Жао Шюйдүний үзэж байгаагаар, адил бус аж ахуйн нэгжийн хооронд эрх тэгш өрсөлдөх боломж нээгдэж байна. "Урьд өмнө гадаад хөрөнгийн талаар хууль батлахдаа заримдаа дотоодынхоос илүү хөнгөлөлттэй, зарим тохиолдолд сул байсан. Энэ удаа шинэ хууль гарснаар гадаадын хөрөнгө болон Дундадын эдийн засгийн цогцыг адил тэгш болгож, зах зээлийн өрсөлдөөний шударга байдлыг буй болгоно" гэв. Хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалт улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй байдлаас сэргийлэхийн тулд хэрэгжүүлж болохуйц арга хэмжээний талаар тодорхойлж, улс орны аюулгүй байдлыг хамгаалах шийдвэрт захиргааны давтан хэлэлцэх болон захиргааны гомдол мэдүүлэх эрхгүй гэж тогтоов. Хуулийн төслийн талаар 2015 оны 2 дугаар сарын 17 хүртэл санал авна.
