solongonews
Ван И НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нээлттэй мэтгэлцээнийг даргална
2015-02-17 09:38
Дундад улс улс бол энэ оны 2-р сарын НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн жижүүр дарга орон юм

Дундад улсын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүнь-ин 16-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр, Дундад улс улс бол энэ оны 2-р сарын НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн жижүүр дарга орон юм. 2-р сарын 23-нд Аюулгүйн зөвлөлийн нээлттэй мэтгэлцээнийг хуралдуулахыг Дундад улс улс санаачилж байна. Тус хурал нь "Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах: Түүхийн сургамжийг санаж,  НҮБ-ын дүрмийн зорилт, зарчимд хандсан гуйвшгүй амлалтаа баталгаажуулах" гэсэн   сэдэвтэй   болно. ГХЯ-ны сайд Ван И Аюулгүйн зөвлөлийн даргын хувиар оролцох бөгөөд хурлыг даргална гэжээ. 

Хуа Чүнь-ин хэлэхдээ, энэ онд  НҮБ байгуулагдсан ба Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын  70 жилийн ой тохионо. Дундад улсын тал уг хурлыг хуралдуулах санаачилга гаргасан явдал нь талуудад түүхийг эргэн санах, ирээдүйд чиглэсэн  индэр байж, олон улсын хамтын нийгэмлэгт хандан Аюулгүйн зөвлөлийн дэлхийн энх тайван ба аюулгүй байдлыг хамгаалах шийдвэр зоригийг харуулж, хамтран ажиллаж хамтдаа хожихоор гол болгосон шинэлэг олон улсын харилцааны бүтээн байгуулалтыг урагшлуулж, НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагааг тал бүрээр эхлүүлэх зорилттой юм гэжээ.

 

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл