Хүүхдээ хүмүүжүүлэх үндсэн арга
2015-02-21 14:24
Овог удмаа цэвэр ариунаар залгамжлах, авч явах нь гэр бүл, эцэг эхийн хойч үедээ үлдээх нэгэн том хариуцлага бөгөөд тэдгээрийн үр дүн нь айл гэрийн амин эрдэнэ болох хүүхэд, түүнийг овог удмаа залгамжилсан зөв хүн болгож хүмүүжүүлэхээс эхлэх билээ.

• Үг хэллэгээр зааварлах
• Үйл хэргээр дагуулах
• Үлгэр дууриал үзүүлэх
• Үүсгэл санаачилгыг нь дэмжих
• Үзэл санааг бөх суулгах
• Идэж чадмагц баруун гарыг сургана
• Хэлж чадмагц эрхэлэх дууг үл гаргана
• Явж чадмагц дөрвөн зүг, дээд доодыг ухуулна
• Мэхэж хийж сурмагц ёслол, найр тавиулна
( То вангийн сургаалаас )
• Гашуунаар тэтгэхгүй ( Aрхичин болно )
• Амттанаар цатгаxгүй ( Голомтгой зантай болно)
• Өнгөнд гялбуулахгүй ( Ганган хээнцрээс цаашгүй болно )
• Тансагт умбуулахгүй ( Бэлэнчлэх сэтгэлгээнд дасна )
• Нойронд автуулахгүй ( Залхуу хойрго болно )
• Улай үзүүлэхгүй ( Зан ааш хатуу болно )
( Монгол ардын сургаал үг )

Эх сурвалж : Цамбын Түвшинтөгөс "ГЭР-ТӨР" ОРШИЖ, "БИ-гийн ТӨР"-ийг засахуй номноос
Дэлгэрэнгүй үзэх
