Энэ оны эхний хагаст Хятадын дижитал салбар эрчимтэй өсөж, 20.71 их наяд юанийн орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеэс 13.6 хувиар нэмэгдсэн байна. Нийт ашиг 1.79 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 19.3 хувиар өсжээ.
Дижитал салбарын өсөлтөд гол бүс нутгуудын хувь нэмэр их байлаа. Орлогоороо тэргүүлсэн 10 муж, хотын дижитал салбарын нийт орлого 17.21 их наяд юаньд хүрч, улсын нийт орлогын 83.1 хувийг бүрдүүлжээ. Төвийн бүсийн дижитал салбарын орлого өнгөрсөн оны мөн үеэс 28.3 хувиар өссөн байна.
Дижитал дэд бүтцийн шинэчлэл үргэлжлэн эрчимжиж байна. Зургаадугаар сарын эцсийн байдлаар улсын хэмжээнд 5G суурь станцын тоо 5 сая 102 мянгад хүрч, ухаалаг тооцооллын хүчин чадал өнгөрсөн оны мөн үеэс 177 хувиар өсжээ. Мөн 10 мянгаас дээш тооцооллын карт бүхий ухаалаг тооцооллын 52 байгууламжийг ашиглалтад оруулж, “5G + аж үйлдвэрийн интернэт”-ийн 26 мянга гаруй төсөл хэрэгжиж байна.
Дижитал үйлдвэрлэлийн салбар мөн хурдацтай өсжээ. Жилийн үндсэн үйл ажиллагааны орлого нь 20 сая юань буюу түүнээс дээш хэмжээтэй цахим мэдээллийн үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааны орлого өнгөрсөн оны мөн үеэс 17.8 хувиар, ашиг нь 66 хувиар нэмэгдсэн байна. Программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбарын орлого 9.5 хувиар, жилийн үндсэн үйл ажиллагааны орлого нь 20 сая юань буюу түүнээс дээш хэмжээтэй интернэтийн аж ахуйн нэгжүүдийн бизнесийн орлого 10.1 хувиар тус тус өсжээ.
