solongonews
эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын ”татаас”-ын талаарх мэдэгдлийг няцаав
2026-06-04 17:14
эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын ”татаас”-ын талаарх мэдэгдлийг няцаав

 

 

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын аж үйлдвэрийн татаасын талаарх тайлантай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

Асуулт: 6-р сарын 1-нд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага аж үйлдвэрийн татаасын талаарх тайланг гаргаж, Хятадын компаниуд хамгийн их татаас авсан гэж мэдэгджээ. Энэ талаар Худалдааны ямар тайлбар хийх вэ?

Хариулт: Татаас нь Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн орнуудыг багтаасан эдийн засгийн цогцуудын түгээмэл ашигладаг бодлогын хэрэгсэл юм. Хятад улс аж үйлдвэрийн татаастай холбоотой олон улсын дүрмийн талаарх хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоход бэлэн байна.

Хятадын аж үйлдвэрийн татаасын бодлого нь ДХБ-ын дүрмийг чанд баримталж, ил тод байдлын үүргээ үнэнхүү биелүүлдэг. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын тайлангийн үзэл баримтлалын тодорхойлолт нь нарийвчлалгүй, түүврийн сонголт нь нэг талыг барьсан, дүгнэлт нь нэг талыг барьсан мөртөө дур зоргоороо боловсруулсан зүйл байна хэмээн Хятад улс үзэж байна. Тайланд дурдсан "татаас" гэгч нь нэгдсэн хэмжилтийн стандарт болон статистикийн хэмжүүргүй байж, ДХБ зэрэг олон талт хүрээний нийтлэг ойлголтоос салсан байна. Тус тайланд Хятадын компаниудын дэлхийн зах зээлд эзлэх хувь нэмэгдсэнийг зөвхөн засгийн газрын татаастай холбон тайлбарлаж, цар хүрээний эдийн засаг, үйлдвэрлэлийн үр ашиг, технологийн давталт зэрэг Хятадын компаниудын жинхэнэ гол давуу талыг бүрмөсөн үл тоомсорлосон байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага судалгааг бодитой, төвийг сахисан байдлаар явуулж, холбогдох талуудын санал бодлыг өргөн хүрээнд авч, бүх талын, үнэн зөв, баталгаатай өгөгдөл болон мэдээллийг ашиглаж, аж үйлдвэрийн хөгжил болон бодлогын практикийн бодит нөхцөл байдлыг тусгаж, судалгааны тайланг улс төржүүлэн, багаж хэрэгсэл болгож, улмаар өөрийн нэр хүндэд хохирол учруулахаас зайлсхийхийг уриалж байна. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл