Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 05-р сарын 14-ний үдээс хойш Хятад улсад айлчилж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг дагалдан яваа АНУ-ын бизнесийн салбарын төлөөлөгчидтэй Ардын Их Хурлын ордонд уулзав. Apple, Nvidia, Meta, Cargill, Tesla, Boeing, Citigroup, Goldman Sachs, Нью-Йоркийн хөрөнгийн бирж зэрэг компаниудын төлөөлөгчид оролцов.
Ли Чян:
- Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй, зах зээл, аж үйлдвэрийн нягт харилцаа холбоотой. Хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь харилцан ашигтай, хамтдаа хожих бөгөөд энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд тус дэмжлэг үзүүлэх болно. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн цогц болох БНХАУ, АНУ нэгэн чиглэлээр урагшилж, нээлттэй хамтын ажиллагааг дэмжихэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, санал зөрөлдөөнийг зөв зохицуулж, хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг хамгаалж, дэлхийн эдийн засагт тогтворжуулагч, бүтээлч хүч болж ажиллах ёстой. Бид одоогоор "15 дахь таван жилийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлж байгаа бөгөөд Хятадын зах зээлийн цар хүрээ, өсөлтийн боломж, тогтвортой байдал маш тодорхой харагдаж байна. Гадаадын олон компани Хятадад ирж, зах зээлийг нээж, боломжоо хамтаа хуваалцахыг сайшааж байна гэж хэллээ.
АНУ-ын бизнесийн төлөөлөгчид:
- АНУ, БНХАУ-ын харилцаа нэн чухал ач холбогдолтой бөгөөд хоёр улсын төрийн тэргүүний амжилттай уулзалт нь хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд шинэ эрч хүч сэлбэж, дэлхийн эдийн засагт тодорхой байдлыг бий болгосон. Америкийн бизнесийн нийгэмлэг Хятадын хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж, Хятадын өндөр түвшний нээлттэй байдлыг дэмжих, нэгдүгээр зэрэглэлийн бизнесийн орчныг бүрдүүлэх чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, Хятадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хоёр орны харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэж хэллээ.
