solongonews
Алтан хонхны жингэнээ
2015-03-03 11:44
Сансрын цэнхэр долгионоор монгол түмнийхээ амьдралд нь баяр бахархал, мэдлэг туршлага, мэдээ мэдээлэл өгч, өөрийн дуу хоолойгоороо танигдаж явна гэдэг нэвтрүүлэгчдийн нэг ёсны жаргал билээ.

Хүн болгонд оногдохгүй ховорхон ажлыг хийж, зон олныхоо хүндэтгэлийг хүлээж яваа нэгэн бол Хөлөнбуйрын радиогийн 《Алтан хонх》багачуудын нэвтрүүлгийн хөтлөгч Буянхишиг билээ.

Буянхишиг нь Шинэ Барга баруун хошууны Буйр сумын Мэнэн тал багийн тэтгэвэрт гарсан албан хаагч Худай овгийн Төмөрбаатар болон Цочлог овгийн Оюуны ууган охин, улс тунхагласны дараа Шинэ Барга баруун хошууны анхны хошуу дарга Бэхжингийн ач охин юм.

Бага наснаасаа сэргэлэн цовоо тэрээр сургууль соёлын мөрийг хөөж, 2003 онд Өвөр Монголын Үндэстний тусгай мэргэжлийн дээд сургуульд их сургуулийг төгсөж, мөн тэр жилийн намар Хөлөнбуйрын ардын радио хороонд ажлын гаргаа эхлүүлсэн. Одоо улсын нэгдүгээр зэргийн нэвтрүүлэгч, улсын арван содон нэвтрүүлэгч хөтлөгчийн нэг болсон.

2003 оны 8 дугаар сараас одоо болтол Хөлөнбуйрын радио телевиз хорооны радио програмын монгол урлагийн хэлтэст хүүхдэд зориулсан 《Алтан хонх》 шууд нэвтрүүлгийг хариуцаж, эрхлэн хөтөлж байгаа бөгөөд 《Ардын дууны туурь》 бичлэгт нэвтрүүлэг,《Ур авьяасын үзүүлэг》 шууд нэвтрүүлэг, 《Хам урлаг》 шууд нэвтрүүлэг, 《Радио хөгжим сайхан》 бичлэгт  нэвтрүүлэг, 《Хөлөнбуйрын дуулал нэвтрүүлэг 》зэрэг урлагийн нэвтрүүлгийг хөтөлж байсан.

Тэр хариуцсан ажилдаа хариуцлагатай, нэвтрүүлгээ шуурхай идэвхтэй хийдгээрээ анх удаагийн улсын Монгол хэлний радиогийн чөлөөт хөтлөгчийн тэмцээний арван содон хөтлөгч, анх удаагийн найман муж орны 《Юаний дээд нийслэл цом》, Монгол хэлний нэвтрүүлэгч хөтлөгчийн радио шагналт тэмцээний 《Алтанхуа》 шагналын мөнгөн медаль, хотын 《3.8》-ны улаан тугч, бүх хотын арван шилдэг залуугийн нэг, хотын зэрэглэлийн шилдэг ажилтан, шилдэг намын гишүүн зэрэг хүндэтгэлийг төр түмнээсээ хүртжээ.

2006 оны 8 сард 《Алтан шагай хүүхдийн хувцас заслын ангитай танилцъя》 гэх бүтээл нь 18 дугаар хугацааны бүх улсын Монгол сонин сэтгүүлийн сонин мэдээ мэдээллийн шагнал , 2006 онд 《Цэнхэрлэн харагдах богд уул》 гэх бүтээл нь найман муж орны радионы шилдэг програмын хоёрдугаар байрын шагнал, 2010 онд 《Хүүхдийн хүсэлд жигүүрлэсэн уянга》 гэх бүтээл нь 2009 оны найман муж орны Монгол хэлний радио сонин мэдээ, нийгмийн хөгжил, утга урлаг, нэвтрүүлгийн шилдэг бүтээл шалгаруулах хуралд хоёрдугаар байрын шагнал, 2011 онд 《Дэгдээхээ насны дуулиан》гэх бүтээл нь Өвөр Монголын радио телевизийн 2010 оны радио нийгмийн хөгжлийн програмын нэгдүгээр байрын шагнал, 2011онд 《Ур авьяасын үзүүлэг》програм нь 2010 оны бүх улсын найман муж орны Монгол хэлний радио утга урлагийн шилдэг програм зэрэг шагналыг хүртжээ.

Мөн 2008 оноос одоог болтол Хөлөнбуйр хотын Хайлар дүүргийн Хөлөн бага сургуульд бяцхан хөтлөгчийн сургалтын төвд урилгаар ажиллаж олон олон бяцхан хөтлөгч, бяцхан сурвалжлагчийг бэлдэж байна.

Монгол хүүхдэдээ оюуны шим хүртээж, агуулга баялаг утга төгөлдөр 《Алтан хонх 》 мань жингэнэн дуугарсаар …хөтлөгчийн ажлынхаа халтай жаргалыг дуртай эдэлж яваа нэвтрүүлэгч маань ч угтах аяндаа итгэл дүүрэн тэмүүлсээр,,,

      

Найруулагч: Цэнгэл, Г.Халиунаа /Дадлага/
Эх сурвалж : Дундад, Монголын найрамдлын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл