Аж үйлдвэрийн нэмүү өртөг 8.3 хувиар өсөв
2015-01-21 13:25
Үндэсний статистикийн газрын 20-нд гаргасан тоо баримтанд 2014 онд Дундадын 20 сая юаниас дээших орлоготой аж ахуйн нэгжийн нэмүү өртөг өнгөрсөн оныхоос 8.3 хувиар өсөв.

2014 онд эдгээр аж ахуйн нэгжийн борлуулалт 97.8 хувь хүрч, өнгөрсөн оны 1-11 сард цэвэр орлого нь 5 триллион 620 тэрбум 800 сая юань буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.3 хувиар өсчээ.
Дээрх тоо баримтаас үзэхэд Дундадын үйлдвэрлэл улам зохистой бүтэцтэй болж байна. 2014 онд аж үйлдвэрийн нэмэгдлийн хэмжээ дотоодын нийт үйлдвэрлэлийн 48.2 хувийг эзэлж, өнгөрсөн жилээс 1.3 нэгжээр өсөв.
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
