solongonews
Баруун өмнөд бүсийн хамгийн богино, хамгийн хэмнэлттэй далайн гарц нэвтэрнэ
2026-06-03 17:08
Баруун өмнөд бүсийн хамгийн богино, хамгийн хэмнэлттэй далайн гарц нэвтэрнэ


 Пинлү татаал гол 6-р сарын 3-нд бүрэн шугамаараа ус нэвтэрч, цогц ашиглалтын туршилтын үе шатанд орлоо.

Пинлү татаал гол нь Хятадын баруун хэсэгт орших Олон улсын далай болон хуурай замын худалдааны шинэ коридорын гол тулгуур төсөл юм. Нийт 134.2 километр урттай уг татаал голоор 5000 тонн хүртэлх даацтай хөлөг онгоцыг нэвтрүүлэх чадвартай бөгөөд энэ 9-р сард бүрэн ашиглалтад орно.

Уг татаал гол ашиглалтад орсноор Хятадын баруун өмнөд бүсийн ачаа тээвэр Пинлү сувгаар далайд хүрэх боломжтой болж, дотоодын усан замын аяллыг 560 гаруй километрээр богиносгох бөгөөд баруун өмнөд бүсийн хамгийн богино, хамгийн хэмнэлттэй, хамгийн тохиромжтой далайн гарц болох төлөвтэй байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл