solongonews
Жүрж, самартай салат
2015-01-26 19:19
Ойрын үед хоолны ширээндээ шинэчлэл хиймээр санагдаад нэг л биш байна уу?

         Салат хийхийн сайхан нь хоорондоо маш сайн тохирч, шинэлэг амт гаргадаг бүтээгдэхүүнүүдийг нь л мэдэж байвал тэднийгээ холиод л богино хугацаанд хийчихэж болдогтоо оршдог.

Орц:
• 75гр самар 
• 3 ширхэг хальсалсан жүрж 
• 1 ширхэг амтат гоньд
• 75гр мозарелла бяслаг
• 1 ширхэг хэрчиж бэлдсэн улаан чинжүү
• 3 цайны халбага жүржийн шүүс
• 4 цайны халбага оливийн тос 
• Хагас цайны халбага цагаан гаа

Хийх арга
Хайруулын тавгандаа бага зэрэг тос хийж халаагаад самраа хийж шаргал өнгөтэй болтол нь хуурна. Жүржээ нимгэн, гоньдоо жижиглэж хэрчинэ. Чинжүү, жүржийн шүүс, оливийн тос болон цагаан гааг хольж сайтар хутгана. Эцэст нь бүгдийг нь нийлүүлж хутгаад таваглана.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл