Нэг. Наадмыг зохион байгуулах арга:
Наадамд томчуул болон хүүхдийн баг хувааж, томчуул өөрийн бүтээлээрээ оролцож, хүүхдүүд уран уншлагаар уралдна.
Томчуулын уралдааны арга хэмжээ:
1. Томчуул гураван адил бус уран бүтээлээрээ оролцно.
2. Уралдаанд гураван даваа давуулж, гурав дахь давааг бүтээл уншлагаар шалгаруулан шагнах бөгөөд уралдааны нэгдүгээр байрыг 10000 юань, дэд байрыг 5000 юань, гуравдугаар байрыг 2000 юаниар тус тус шагнана.
3. Наадамд байр эзлэгчид Монгол Улсын “Болор цом” наадамд оролцох боломжтой.
4. 3 сарын 8-аас өмнө бүтээлээ ирүүлж, шийдвэрт уралдааныг “3 дугаар сарын 21”-ний дэлхийн яруу найргийн өдөр зохион байгуулна.
Хүүхдийн багийн уралдах арга:
1. Уралдаанд бүртгүүлсэн хүүхэд анхны даваанд уншсан шүлгийн бичлэгийг mp 3-ийн хэлбэрээр өгч оролцно.
2. Уралдаанд оролцох хүүхдийн насыг 5-12 насаар хязгарлана.
3. Шийдвэрт уралдааныг томчуулын шийдвэрт уралдааны үед Хөххотод хийж, нэгдүгээр байрыг 2000 юань, дэд байрыг 1000 юань, гутгаар байрыг 500 юаниар тус тус шагнана.
Хоёр. Наадмын зохион байгуулалт
Санаачилсан байгууллага: Төвийн Ардын Радио Хороо
Зохион байгуулсан байгууллага: Өвөр Монголын Өдрийн Сонины Монгол хэвлэл, Дундад улсын Монгол хэлний сонин мэдээний сүлжээ
Гүйцтгэгч байгууллага: Өвөр Монголын Монгол Радио, Өвөр Монголын Монгол Соёлыг Хамгаалж Хөгжүүлэх Судалгааны Нийгэмлэг, Монгол, Дундадын Соёлын Харилцааг Дэмжих нийгэмлэг, Хөххотын Алтанхүрд соёл дэлгэрүүлэх ХХК.
Медиа дэмжигч: Болзоо сүлжээ, Өнөөдөр соёл зууч
Гурав. Уралдааны шаардлага:
1. Алтанхүрд сүлжээнд бүтээлийг нийтлэж оролцогчийн ерөнхий хувийн зууны арван хувь нь уншигчдын оноолтоор оруулна.
2. Шүлгийн мөр бадгийг хязгаарлахгүй.
3. Орчуулгын бус монгол хэлээр зохиогдсон яруу найраг байхыг шаардана.
4. Агуулга, сэдэв, хэлбэрийн хувьд чөлөөтөй байх болно.
Дөрөв. Бүртгэх арга:
Бүртгүүлэхэд төлбөр авахгүй.
Эх бичгээ Altanhurd@163.com майлд ирүүнэ. Эх бичгээ ирүүлсний дараа бидэнтэй утсаар холбогдохыг хүсэж байна.
Утас : 139- 4831- 6463, 136- 8471- 9585
Сайт хайг: www.altanhurd.com
