solongonews
Албан тушаалаа урвуулан ашигласан, авилга авсан этгээдийг хуулиар хатуу шийтгэнэ
2015-03-04 16:44
3 сарын 4-нд 12 дахь сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар чуулганы хэвлэлийн төлөөлөгч Фү Ин, олон улсын эрүүгийн эрх зүйн туслалцаа авах тухай хууль тогтоон, албан тушаалаа урвуулан ашигласан, авилга авсан этгээд хаа ч зугтааж очсон түүнийг хуулиар хатуу залхаан цээрлүүлэхийн тулд, олон улсын хууль, олон улсын механизмыг ашиглах асуудлыг Дундад улс судалж байна гэлээ.

Албан тушаалаа урвуулан ашигласан, авилга авсан этгээдүүд аз туршин амь дүйсэн хэрэг үйлдэж байгаа нь олон шалтгаантай бөгөөд тэдгээрийн доторх нэг чухал шалтгаан бол хуулиас айхгүй, хуулийг дээдлэхгүй, хуулийг эс тоож, цаашлаад хуулийн мэдлэггүй байгаад оршино гэж Фү Ин тэмдэглэжээ.


Тэрээр, Дундад улсад авилгын ийм олон хүнд хэрэг гарсан явдал нь богино хугацааны учир биш, харин удаан өдөр зузаан хуримталсан явдал юм. Иймээс уг асуудлыг зохицуулахад эрхбиш хатуу хандах хэрэгтэй. Бүх Дундадын АТИХ болон түүний Байнгын хорооны талаас бид голдуу үндсээр нь засах үүднээс хандан, авилгатай тэмцэх тогтолцооны байгуулалтаа эрчимжүүлж, авилга авч чадахгүй, авилга өгч болохгүй, авилга үйлдэхийг хүсэхгүй хуулийн засаглалтай орчинг бүрдүүлнэ гэлээ.


Гадаадтай хамтран ажиллахдаа Дундад улс авилгатай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны сүлжээ бүрдүүлэхийн тулд хичээн ажиллана гэж Фү Ин онцолжээ.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл