
2014 оны 12 дугаар сарын 31-ийг хүртлэх байдлаар Өвөр Монголын юаний арилжаа бизнесийн хил дамнасан төлбөр тооцоо хийгдсэн нийт хэмжээ 100 тэрбум юань хүрч, 100 тэрбум 295 сая юань болсноор шинэ шатанд гарсан ахиц гарчээ.
Өвөр Монголын юаний арилжааны хил дамнасан бизнесийг 2010 оны 6-р сард эхлүүлсэн юм. 4 жил гаруйн хугацаанд хилийн чанадын 63 улс, бүс нутагтай хил дамнасан юанийн арилжаа бизнес өрнүүлж, ажил төрөл нь Өвөр Монголын 12 аймаг хотыг хамарсан бөгөөд 1075 аж ахуйн нэгж оролцож, өөртөө засах орны банк санхүүгийн 17 байгууллагын 141 салбар байгууллага хил дамнасан юаний төлбөр тооцооны бизнес хийж, хил дамнасан юаний арилжаа бизнесийн 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг нээн шинэчилжээ. Эдгээр бүтээгдэхүүн худалдааны төлбөр тооцоо, хил дамнасан санхүүжилт, хил дамнасан баталгаа, шууд хөрөнгө оруулалт зэрэг олон салбарыг хамарсан байна.
