solongonews
Чинь И төлөөлөгчийн санал
2015-03-06 20:32
Аз тохиолыг амжин, шинэ хэв байдалд зохих хурдцаар чанар сайтай хөгжлийг батлах хэрэгтэй байна.

        Хөххот бол Өвөр Монголын Өөртөө Засах Орны төв хот, Өвөр Монголын боловсрол, шинжлэх ухаан мэргэжлийн төв, орчин үеийн чухал зам харилцааны төв, Өвөр Монголын хөрш зэргэлдээ газар орны санхүүгийн төв болно.

        Сэтгүүлч 3 дугаар сарын 6-ны өдөр 12 дугаар сонгуулийн АТИХ-ын Дундад улсын Хорооны 3 дугаар бүгд хуралд оролцож байгаа Дундад улсын ардын төлөөлөгч Чинь И-г сурвалжлав.

        Чинь И төлөөлөгч хэдэхдээ: -2014 оны эцэс хүртэл, Хөххотын байнга оршин суугчдын тоо 3.035 саяд хүрсэн, хотын хурдны замын сүлжээг байгуулж, газар дээрх газар доорх дэд бүтэц, усны эх сурвалжийн ашиглалт зэрэг талаар цаашид сайжирч, эдийн засгийн хөгжлийн яс чанар нэн дээшлэв. Хөххот нь улсаас тогтоосон 45 авто замын зам харилцааны чухал хот, улсын зэрэглэлийн бодисын гүйлгээний хот, онлайн худалдааны жишээ үзүүлэх хот болно. Гэвч Хөххот Өвөр Монголын төв хот болсны хувьд, бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүн Өвөр Монголын 16.3 хувийг эзэлж, энгийн олон нийтийн эдийн засгийн орлого зөвхөн 11.5 хувийгг эзлэн, муж орны төв хотын дотор хойгуур жагсаж байна. Баруун орныхтой харьцуулбал Хөххотын улс ардын дотоодын нийт бүтээгдэхүүн баруун орны 11 муж Өөртөө Засах Орны хотын дотор 5 дугаарт жагсаж, эдийн засгийн орлого нь 7 дугаарт жагсаж байна. Тиймээс бид аз тохиолыг амжин, шинэ хэв байдал доор зохих хурдцаар чанар сайтай хөгжлийг батлах хэрэгтэй байна гэлээ.

 

Зохиогч: Сурнаа Д· Зоригт
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл