solongonews
Дундад улсын тэнгисийн үйлдвэрлэл 5 триллион 990 тэрбум юаньд хүрэв
2015-03-19 14:57
Дундад улсын тэнгисийн хэрэг эрхлэх газрын 18-нд нийтэлснээр:

 

2014 онд Дундадын тэнгисийн үйлдвэрлэлийн нийт хэмжээ 5 триллион 993 тэрбум 600 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 7.7 хувиар өсөж, дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээний 9.4 хувийг эзлэв.

Дундадын Тэнгисийн хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Ши Чинфэний танилцуулснаар, 2014 онд Дундадын тэнгисийн үйлдвэрлэл тогтвортой өсөн нэмэгдэж, загасны аж ахуй, тэнгисийн үржүүлэх ажил, далайн загас агнуур түргэн өсөж, 429 тэрбум 300 сая юаний нэмүү өртгийг биелүүлэн, өнгөрсөн жилээс 6.4 хувиар нэмэгдсэн гэв.

Дундадын тэнгисийн хэрэг эрхлэх газрын стратеги төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Жан Жаньхай: -Дундадын Дундадын улс ардын эдийн засаг далай тэнгист их хэмжээгээр түшиглэсэн чөлөөт эдийн засаг болж буй бөгөөд Дундадын тэнгисийн эдийн засаг шинэ төлөв байдалтай болж байна. Хойшид "Нэг бүс нэг зам"-ын стратегийн дагуу шинээр хөгжсөн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг түргэн хөгжүүлнэ гэв.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://finance.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл