solongonews
Үндэсний аюулгүй байдлын хуулийн систем бий болгох шаардлагатай
2015-03-04 14:54
УТЗЗ-ийн 12 дугаар сонгуулийн 3 дугаар бүгд хурлаас улсын аюулгүй байдлын талаарх хууль дүрэм боловсруулж, Дундад улсын аюулгүй байдлын хуулийн систем бий болгох шаардлагатайг дурджээ.

   3 сарын 4-нд Бүх Дундад улсын УТЗЗ-ийн 12 дугаар сонгуулийн 3 дугаар бүгд хурлын хэвлэлийн төлөөлөгч Фү Ин, даяаршлын нөхцөлд, бусад оронтой адилаар, Дундад улсад тулгарч буй аюулгүй байдлын асуудал улам будлиантай болж байна. Иймээс аюулгүй байдлын талаарх хууль дүрэм боловсруулж, Дундад улсын  аюулгүй байдлын хуулийн систем бий болгох шаардлагатай байна гэжээ.

    Мөн энэ өдөр Бээжин хотноо бүх Дундад улсын УТЗЗ-ийн 12 дугаар сонгуулийн 3 дугаар бүгд хурлын хэвлэлийн бага хурал болсон юм. Үндэсний аюулгүй байдлын хууль дүрмийн асуудалд холбогдуулан Фү Ин хэлэхдээ: -Хамгийн чухал нь үндэсний аюулгүй байдлын тухай хууль юм. Өдгөө хэлэлцэх эхний үе шатандаа байна. Аюулгүй байдлын хуульд хамрагдсан бусад асуудал ч хэлэлцэгдэж байгаа бөгөөд хилийн чанадын засгийн газрын бус байгууллагын удирдлагын хууль нь хэлэлцэх эхний үе шатандаа байна гэжээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл