solongonews
“Дэлхийн засаглалын тогтолцоог илүү шударга, илүү зохистой болгох нь: Хятадын үзэл баримтлал, санаачилга ба үйл ажиллагаа” цагаан ном нийтлэгдэв
2026-06-17 17:06
“Дэлхийн засаглалын тогтолцоог илүү шударга, илүү зохистой болгох нь: Хятадын үзэл баримтлал, санаачилга ба үйл ажиллагаа” цагаан ном нийтлэгдэв

 

Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба зургаадугаар сарын 17-ны үдээс өмнө, “Дэлхийн засаглалын тогтолцоог илүү шударга, илүү зохистой болгох нь: Хятадын үзэл баримтлал, санаачилга ба үйл ажиллагаа” нэртэй цагаан номыг нийтэллээ.

Уг цагаан номд Дэлхийн засаглалын санаачилгын шинжлэх ухаанч агуулга, цаг үеийн үнэ цэн, дэлхий дахинд үзүүлэх ач холбогдлыг системтэйгээр тайлбарлаж, Хятад улс дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтад оролцож, манлайлан ажилласан үйл явц болон ололт амжилтыг дэлгэрэнгүй танилцуулсан байна.

Мөн олон улсын хамтын нийгэмлэгийг Дэлхийн засаглалын санаачилгыг хамтран хэрэгжүүлж, илүү шударга, илүү зохистой дэлхийн засаглалын тогтолцоог бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриалжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл